Artemisia Princeps Extract буюу арьс арчилгааны алдартай найрлага болох Магворт ургамлын нэгэн төрлийн хандыг 24% агуулсан энэхүү тос нь зовхинд шаардлагатай чийгшлээр хангаж, үрчлээ үүсэхээс сэргийлэх болон үүссэн үрчлээг багасгахад тустай. Түүнчлэн ниацинамид, Аденосин, Пантеол, Аллантоин, Shea Butter зэрэг арьсыг тайвшруулах, арьсны өнгийг сэргээж, зовхины харлалтыг багасгаж, чийгшүүлэх үйлчилгээтэй олон төрлийн орц найрлагуудыг нэг дор багтаасан.
Аденосин найрлага нь хөгшрөлтийн эсрэг тун сайн найрлага бөгөөд хялгасан үрчлээсийг тэнийлгэж, зовхины хажуу талын цацраг үрчлээсийг мөн багасгадаг нь олон судалгаагаар батлагджээ.
Бүх төрлийн арьс (хуурай, тослог, энгийн, холимог)-д тохиромжтой.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.