ROVECTIN брэндийн ‘Barrier Repair Complex™’ тусгай комплекс нь арьсны байгалийн чийгийг хадгалах, алдсан чийгийг эргээд нөхөхөд тустай бөгөөд арьсны язралтыг багасгадаг. Эдгээр тоснуудад арьсыг хамгаалдаг Нероли (Neroli Oil), арьсыг тэнцвэржүүлдэг хохоба тос, Витамин А, Е зэргийг агуулсан наран цэцгийн үрийн тос зэрэг бүгд багтсан.
Мөн нэмэлтээр найрлагадаа ‘macadamia’ үрийн тос агуулсан нь чийгшлийг нэмэгдүүлж, ‘camellia’ хэмээх тосны агуулсан нь арьсны байгалийн чийгэн бүрхүүлийг төлжүүлж, эрүүлжүүлэхэд чухал омега-9 тосон хүчлүүдийг агуулсан байдаг.
Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх аргууд:
1. Унтлагын маск (Sleeping Mask)
Чийгшүүлэгч тостойгоо хольж унтлагын маск болгон хэрэглэхэд тохиромжтой.
2. Бие арчилгаа
Арьсандаа гүний чийгшил өгөх зорилгоор биеийн бүх л хэсэгтээ хэрэглэж болно.
3. Массажны тос
Биеийн зарим хэсгүүд дээрээ түрхэж массаж, иллэг хийхдээ хэрэглэхэд тохиромжтой.
4. Make-up
Нүүрний кремтейгээ хольж арьсаа гэрэлтсэн, толигор (glass skin!) харагдуулахад хамгийн тохирсон бүтээгдэхүүн.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.