Black Snail Restore Serum:
Холимог арьсанд гайхалтай тохирох уг серум нь дараах 4 төрлийн үйлчилгээг үзүүлнэ:
-
- Тэжээлээр хангана: Цэвэршүүлсэн усны оронд эмгэн хумсны салст 70% агуулсан тул арьсыг шаардлагатай тэжээлээр хангадаг. Эмгэн хумсны салст нь коллагений үйлдвэрлэлтийг дэмжиж, гэмтсэн эсийг нөхөн төлжүүлэхээс гадна чөлөөт радикалаас арьсыг хамгаалдаг байна.
- Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ: 5 шилдэг хар хүнс (хар шош, хар будаа, гүнжтийн хар үр, хар замаг, хаш)-ний нэгдэл нь хар антоцианин ихээр агуулдаг тул арьсыг шаардлагатай шим тэжээлээр нь хангаж, хялгасан үрчлээг багасгадаг. Түүнчлэн уг нэгдэл нь антиоксидант шинж чанартай тул арьсыг гадны гэмтээгч хүчин зүйлсээс хамгаалж, залуу байлгадаг.
- Нөсөө, толбо бүдгэрүүлнэ: Сентелла ургамлын навч (Centella leaf) агуулсан тул арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлж, арьсны эмзэгшилтийг намжаахаас гадна нөсөө, толбыг бүдгэрүүлдэг.
- Нөхөн сэргээнэ: Патентлагдсан байгалийн орц найрлага бүхий ургамлын нэгдэл (бөөрөлзгөнө жимснээс исгэж гаргасан ханд, шар буурцгаас исгэж гаргасан ханд, когон өвс)-ийг агуулсан. Исгэж гаргаж авах явцад бий болдог био-полимер нь арьсны чийгийг нэмэгдүүлж, арьс чийг алдахаас сэргийлж, гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлдэг.
- Хялгасан үрчлээг багасгаж, арьс цайруулна: Niacinamide болон adenosine найрлагуудыг агуулсан.
Black Snail Restore Cream:
Энгийн болон холимог арьсанд гайхалтай тохирох уг тос нь дараах 5 төрлийн үйлчилгээг үзүүлнэ:
-
- Арьсыг тайвшруулна: Сентелла Азиатика ургамлын хандыг 9.8% агуулсан учир арьсыг хамгийн хурдан хугацаанд тайвшруулна.
- Арьсны нөхөн төлжих чадварыг дээшлүүлнэ: Хар эмгэн хумсны салст 58% агуулсан бөгөөд хар эмгэн хумсны салст нь арьсны нөхөн төлжих чадварыг дээшлүүлж, чөлөөт радикалаас арьсыг хамгаалдаг.
- Гундсан, ядарсан арьсыг сэргээнэ: Чихэр өвс, мугворт, нэрс, нохойн хошууг агуулсан нэгдэл нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, арьсыг зөөлөн болгохоос гадна арьсны өнгийг жигдрүүлдэг.
- Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ: Патентлагдсан байгалийн орц найрлага бүхий нэгдэл (бөөрөлзгөнө жимснээс исгэж гаргасан ханд, шар буурцгаас исгэж гаргасан ханд, когон өвс) агуулсан. Жимс, ногоо, ургамлын хандыг исгэж гаргаж авах явцад бий болдог био-полимер нь арьсыг чийгшүүлэхээс гадна арьсыг эрүүл байлгахад тусалдаг.
- Хялгасан үрчлээг багасгадаг: Аdenosine хэмээх алдарт хөгшрөлтийн эсрэг найрлага агуулсан тул хялгасан үрчлээг багасгаж, үрчлээ үүсэхээс урьдчилсан сэргийлнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.