Энгийн болон холимог арьсанд гайхалтай тохирох уг тос нь дараах 5 төрлийн үйлчилгээг үзүүлнэ:
- Арьсыг тайвшруулна: Сентелла Азиатика ургамлын хандыг 9.8% агуулсан учир арьсыг хамгийн хурдан хугацаанд тайвшруулна.
- Арьсны нөхөн төлжих чадварыг дээшлүүлнэ: Хар эмгэн хумсны салст 58% агуулсан бөгөөд хар эмгэн хумсны салст нь арьсны нөхөн төлжих чадварыг дээшлүүлж, чөлөөт радикалаас арьсыг хамгаалдаг.
- Гундсан, ядарсан арьсыг сэргээнэ: Чихэр өвс, мугворт, нэрс, нохойн хошууг агуулсан нэгдэл нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, арьсыг зөөлөн болгохоос гадна арьсны өнгийг жигдрүүлдэг.
- Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ: Патентлагдсан байгалийн орц найрлага бүхий нэгдэл (бөөрөлзгөнө жимснээс исгэж гаргасан ханд, шар буурцгаас исгэж гаргасан ханд, когон өвс) агуулсан. Жимс, ногоо, ургамлын хандыг исгэж гаргаж авах явцад бий болдог био-полимер нь арьсыг чийгшүүлэхээс гадна арьсыг эрүүл байлгахад тусалдаг.
- Хялгасан үрчлээг багасгадаг: Аdenosine хэмээх алдарт хөгшрөлтийн эсрэг найрлага агуулсан тул хялгасан үрчлээг багасгаж, үрчлээ үүсэхээс урьдчилсан сэргийлнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.