ALL NATURAL

Blooming Lifting Emulsion

45,900

Хэмжээ: 130мл

Үрчлээний эсрэг цэцэгний ус агуулсан энэхүү эмульс нь арьсыг сэргээж, чийгшүүлж, тэжээлээр хангахаас гадна суларсан арьсыг чангалах үйлчилгээтэй.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 459 оноо цуглуулаарай!
Тайлбар

Хэрвээ та чийгшүүлэгч тосноосоо өмнө түрхэх давхар чийгшүүлэх бүтээгдэхүүн хайж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Бүтцийн хувьд гайхалтай хөнгөхөн уг бүтээгдэхүүн нь “Centaurea Cyanus Flower” буюу цэнхэр дэлбээт цэцгийн агууламжийг 76% агуулсан юм. Centaurea хэмээх цэцгийн бүлэгт багтдаг уг цэнхэр дэлбээт цэцэг нь арьсанд гүн чийгшил өгч, арьсыг тэжээлээр хангаж, үрэвсэл намдааж, арьс тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг байна.

Нэмэлт үрчлээний эсрэг чийгшүүлэх орцууд:

  • Сарнайн болон инжрийн модны охь- хөгшрөлтийн эсрэг
  • “Red complex- Улаан иж бүрдэл- корнус жимс, анар, инжир, нохойн хушуу, бөөрөлзгөнө, гожи жимсний охь багтсан
  • “Botaniceutical Plus-10- All Natural брэндийн өөрийн патентлагдсан комплекс- шар буурцгийн үндэс, чихэр өвсний үндэс, бөд цэцгийн үндэс, мөөг, ялам модны холтос, хар гүнжидийн үр, цоорын үндэс, цээнэ цэцгийн үндэс багтдаг.

All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.

☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.

🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Centaurea Cyanus Flower Water, Butylene Glycol, Glycerin, Aqua (Water), Cetearyl Isononanoate, Cetearyl Olivate, Cetearyl Alcohol, Sodium Hyaluronate, Butyrospermum Parkii (Shea Butter), Macadamia Ternifolia Seed Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Aloe Barbadensis Leaf Extract, Cornus Officinalis Fruit Extract, Ficus Carica (Fig) Fruit Extract, Lycium Chinense Fruit Extract, Punica Granatum Extract, Rosa Canina Fruit Extract, Rubus Idaeus (Raspberry) Fruit Extract, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil, Angelica Gigas Root Extract, Argania Spinosa Kernel Oil, Cimicifuga Racemosa Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Morus Alba Bark Extract, Paeonia Lactiflora Root Extract, Phellinus Linteus Extract, Polygonum Multiflorum Root Extract, Scutellaria Baicalensis Root Extract, Sesamum Indicum (Sesame) Seed Extract, Sophora Angustifolia Root Extract, Adenosine, Allantoin, Arginine, 1,2-Hexanediol, Beta-Glucan, Betaine, Caprylyl Glycol, Cetyl Alcohol, Dipotassium Glycyrrhizate, Hydrogenated Lecithin, Isopropyl Myristate, Maltodextrin, Myristic Acid, Sorbitan Olivate, Stearic Acid, Xanthan Gum, Carbomer, Phenoxyethanol, Limonene, Linalool.

Хэрэглэх заавар

Эссенс хэрэглэсний дараа, алган дээрээ зохих хэмжээг авч нүүрэндээ нилэнхүүд нь түрхэхдээ дээшээ чиглэлд массажлан түрхэж өгнө. Бүтээгдэхүүн бүрэн шингэсний дараагаар арьс арчилгааны дараагийн алхамд орох нь зүйтэй.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Анхны сэтгэгдлийг өгнө үү “Blooming Lifting Emulsion”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн