ALL NATURAL

Blooming Lifting Set

239,000

Үрчлээний эсрэг үйлчилгээтэй цэцэгсийн охь агуулсан энэхүү сет нь арьсанд чийг, тэжээл өгөхөөс гадна үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Мөн үүссэн хялгасан үрчлээг багасгана.

Хэмжээ:

  • Blooming Lifting Toner: 130ml
  • Blooming Lifting Essence: 40ml
  • Blooming Lifting Emulsion: 130ml
  • Blooming Lifting Cream: 50ml
  • Blooming Lifting Eye Cream: 30g

 

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 2,390 оноо цуглуулаарай!
Тайлбар

Энэхүү арьс чангалах сет нь байгалийн гаралтай чийгшүүлэгч, тэжээл өгөх орцуудаас гадна Солонгосын зах зээлдээ үрчлээний эсрэг гэж албан ёсоор сурталчилж болдог хоёрхон орцын нэг adenosine-г агуулсан юм.

Уг цуврал бүтээгдэхүүнд “Centaurea Cyanus Flower” (Corn Flower) буюу цэнхэр дэлбээт цэцгийн агууламжийг 60% агуулсан бөгөөд уг цэнхэр дэлбээт цэцэг нь арьсанд гүн чийгшил өгч, арьсыг тэжээлээр хангаж, үрэвсэл намдааж, арьс тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг байна.

Нэмэлт үрчлээний эсрэг чийгшүүлэх орцууд:

  • Сарнайн болон инжрийн модны охь- Хөгшрөлтийн эсрэг
  • “Red complex- Улаан иж бүрдэл- Корнус жимс, анар, инжир, нохойн хушуу, бөөрөлзгөнө, гожи жимсний охь багтсан
  •  “Botaniceutical Plus-10- All Natural брэндийн өөрийн патентлагдсан комплекс- шар буурцгийн үндэс, чихэр өвсний үндэс, бөд цэцгийн үндэс, мөөг, ялам модны холтос, хар гүнжидийн үр, цоорын үндэс, цээнэ цэцгийн үндэс багтдаг.

All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.

☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.

🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Centaurea Cyanus Flower Water, Caprylyl Glycol, Butylene Glycol, Caprylic/Capric Triglyceride, Glycerin, Aqua (Water), Butyrospermum Parkii (Shea Butter), Cetearyl Isononanoate, Cetearyl Olivate, Cetearyl Alcohol, Sorbitan Olivate, Beeswax, Sodium Hyaluronate, Macadamia Ternifolia Seed Oil, Cornus Officinalis Fruit Extract, Ficus Carica (Fig) Fruit Extract, Lycium Chinense Fruit Extract, Punica Granatum Extract, Rosa Canina Fruit Extract, Rubus Idaeus (Raspberry) Fruit Extract, Aloe Barbadensis Leaf Extract, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil, Angelica Gigas Root Extract, Argania Spinosa Kernel Oil, Cimicifuga Racemosa Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Morus Alba Bark Extract, Paeonia Lactiflora Root Extract, Phellinus Linteus Extract, Polygonum Multiflorum Root Extract, Scutellaria Baicalensis Root Extract, Sesamum Indicum (Sesame) Seed Extract, Sophora Angustifolia Root Extract, 1,2-Hexanediol, Acrylates/C10-30 Alkyl Acrylate Crosspolymer, Adenosine, Allantoin, Arginine, Beta-Glucan, Dipotassium Glycyrrhizate, Hydrogenated Lecithin, Isopropyl Myristate, Maltodextrin, Stearic Acid, Xanthan Gum, Phenoxyethanol, Limonene, Linalool.

Хэрэглэх заавар

Blooming Lifting Toner: Өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараагаар алган дээрээ зохих хэмжээг авч, жигд товшиж шингээнэ. Өтгөн бүтэцтэй тул хөвөнд шингээн хэрэглэхийг зөвлөдөггүй.
Blooming Lifting Essence: Тонер хэрэглэсний дараа алган дээрээ зохих хэмжээг авч, жигд товшиж шингээнэ.
Blooming Lifting Emulsion: Эссенс хэрэглэсний дараа, алган дээрээ зохих хэмжээг авч нүүрэндээ нилэнхүүд нь түрхэхдээ дээшээ чиглэлд массажлан түрхэж өгнө. Бүтээгдэхүүн бүрэн шингэсний дараагаар арьс арчилгааны дараагийн алхамд орох нь зүйтэй.
Blooming Lifting Eye Cream: Эмульс хэрэглэсний дараа зохих хэмжээтэйг авч, зовхи (зовхины дээд, доод хэсэг)-доо зөөлөн товших байдлаар шингээж хэрэглэнэ. Бүтээгдэхүүн гүйцэд шингэсний дараагаар арьс арчилгааны дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зөвлөж байна.
Blooming Lifting Cream: Эмульс хэрэглэсний дараа зохих хэмжээг авч, жигд товшиж шингээнэ.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Анхны сэтгэгдлийг өгнө үү “Blooming Lifting Set”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн