Tea Tree Relief Serum:
Холимог, тослог, батгатай арьсанд гайхалтай тохирох уг серум нь дараах 4 төрлийн үйлчилгээг үзүүлнэ:
- Үрэвсэл (нян, бактер)-ийг эсрэг үйлчилгээ үзүүлнэ: Melaleuca Alternifolia (нийтлэг нэршил нь tea tree) 67% агуулсан бөгөөд уг ургамлын навчсыг ууршуулж гаргаж авдаг идэвхт шингэнийг бүрдүүлдэг terpinen-4-ol найрлага нь бактер, нян, мөөгөнцөр мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд 100 гаруй жил арьсны эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэж ирсэн үр дүнтэй найрлага юм.
- Батганы сорви бүдгэрүүлнэ: Сентелла Азиатика ургамлын хандыг 19.5% агуулсан тул хайрст үлд (psoriasis), шархыг анагаахаас гадна батганы сорвийг бүдгэрүүлнэ.
- Чийгшил, тэжээлээр хангана: Патентлагдсан байгалийн орц найрлага бүхий нэгдэл (байцай, цэцэгт байцаан буудай, брокколи, улаав лууван, альфа навч) агуулсан учраас арьсыг хэрэгцээт чийг, шим тэжээл, эрдсээр хангадаг.
- Хялгасан үрчлээг багасгаж, арьс цайруулна: Niacinamide болон adenosine найрлагуудыг агуулсан.
Centella Calming Gel Cream:
Бүх төрлийн арьсыг тайвшруулах уг тос нь дараах 4 төрлийн үйлчилгээг үзүүлнэ:
- Эмзэг арьсыг хамгаалж, тайвшруулна: Сентелла Азиатика ургамлын хандыг 70% агуулсан. Уг ургамлыг эрт цагт анагаах ухаанд эмчилгээнд хэрэглэдэг байсан. Арьсны чийгшлийг хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.
- Арьсыг эмчилнэ: Melaleuca Alternifolia (нийтлэг нэршил нь tea tree) навчны хандыг 10% агуулсан. Уг ургамал нь Австралид ургадаг бөгөөд уугуул иргэд болох Аборгинчүүдийн өнө эртнээс эмзэгшсэн, загатнаж буй арьсыг тайвшруулахад хэрэглэж байсан ургамал юм.
- Чийгшүүлж, тэжээлээр хангана: 6 төрлийн соёолж ургамлуудын патентлагдсан байгалийн орц найрлагыг агуулсан 6,000ppm-ийн нэгдэл (цагаан лууван, брокколи, байцай, соёолжны буудай, царгас, цоохор майлз) нь витамин, эрдэс, энзимээр баялаг тул гадны нөлөөллөөс арьсыг маш сайн хамгаалж, арьсыг шаардлагатай чийгшил, тэжээлээр хангадаг.
- Хялгасан үрчлээг багасгаж, арьс цайруулна: Niacinamide болон хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй adenosine найрлагыг агуулсан.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.