Кокосын тос (Coconut oil) буюу Наргил модны самрын тос нь маш олон ашиг тустай. Арьсыг гайхалтай чийгшүүлэхээс гадна үрчлээг багасгадаг. Түүнчлэн Кокосын тосны “дунд гинжин” тосны хүчлийн 49%-г эзэлдэг лаурины хүчил (Lauric acid) нь бактер устгаж, бактер үржихээс сэргийлдэг шинж чанартай учир арьсны үрэвсэл (кокосын тос нь антиоксидант учир үрэвслийг өдөөгч атомыг мөн саармагжуулдаг) болон шархыг сайн намжаадаг. Тиймд хуурай арьстай мөртлөө батга гардаг, экзем, атопийн дерматит болон fungal (арьсны мөөгөнцөр) арьсанд нэн тохиромжтой. Энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
Амьтан дээр туршилт хийгддэггүй.
EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
Tergelsar –
Coconuttai geheer batgatai arisand yah bol gej blaa harin ch taalamjtai bsan shiigshil sn ugsun