Энэхүү шүршдэг серум нь арьсыг тайвшруулж, тослогийг хянан, чийгшүүлж эссенс, мист, серум, setting spray гэх мэт аль ч шатанд ашиглагдах боломжтой . Арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй тул олон давхарлаж хэрэглэхэд тохиромжтой. Mөн суурь будаг тавьсны дараа будаг шингэхгүй арзайх мэдрэмж төрсөн үед будган дээрээ цацлага болгон хэрэглэж гэрэлтсэн чийглэг байдлыг бий болгоно.
D’Alba брэнд нь бүх бүтээгдэхүүндээ цагаан малтуу мөөгийг ашигладаг бөгөөд цагаан малтуу мөөг (White truffle) нь C Витамин, B12 Витамин, эрдэс бодисуудаар баялаг тул чөлөөт радикалын гэмтлийг эмчлэх, арьсны уян хатан чанарыг дэмжих, үрчлээнээс сэргийлээд зогсохгүй үрэвслийг намдаах, бактерийн эсрэг нөлөөтэй байдаг нь батлагдсан юм.
Нэмэлт орц найрлагууд:
3CMTE хэмээх тусгай аргаар гарган авсан Truffel болон Tocopherol (цагаан малтуу мөөг болон токоферол ) – эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, чөлөөт радикалуудыг устгаж, арьсыг залуу, толигор харагдуулах үйлчилгээтэй.
Red Flower Blending Oil – арьсыг тайвшруулж, шинэлэг болгодог.
Prunus Serrulata Flower Extract (интоорын цэцгийн ханд) – хуурай арьсанд чийг, тэжээл өгч, гэрэлтсэн, эрч хүчтэй болгодог.
AQUAXYL – өндөр чийгшилтэй найрлага нь арьсыг чийгшүүлж, арьсыг чийглэг болгодог.
Lora Anti-S – цочромтгой арьсыг тайвшруулж, толигор болгодог.
Ургамлын 3 цогц найрлага – арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.
Энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийн хатуу стандарт болох Италийн V-Label компаниас веган болохыг баталгаажуулсан.
🍀 Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐇 Амьтан дээр туршилт хийгдээгүй.
✅Спиртийн агууламжгүй.
🌿EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.
Maralaa –
Үнэр нь гоё 🤍 , хуурайшуулаад байхгүй дхжгүй шүү. Эхний саваа дуусгаж байгаа дахиад авнаа л гэсэн байгаа
Undral –
Uneheer goy shuu dahiad avna gej bna
Undral –
Uneheer goy