ITFER

Everyday balancing low pH cleanser

(23 сэтгэгдэл)

27,900

Хэмжээ: 120 ml

Шидэт Mugwort болон бусад байгалийн гаралтай эрүүл орц найрлагатай энэхүү хөөсөн цэвэрлэгч нь арьсны pH төвшинг тэнцвэржүүлж, арьсыг хуурайшуулахгүй, маш зөөлнөөр цэвэрлэнэ.

✋ Essential oil ялангуяа лаванда тосны харшилтай хүмүүс хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Бүтээгдэхүүн дууссан

Тайлбар

Эрүүл арьсны pH (хүчил шүлт)-ийн хэмжээ 4.5~5.8 хооронд буюу бага зэрэг хүчиллэг байх нь хамгийн тэнцвэртэй байдаг бөгөөд нүүр цэвэрлэгч нь арьс арчилгааны эхний алхмын бүтээгдэхүүн учир рН-ын тэнцвэрт байдлыг хадгалахад чухал байр суурь эзэлдэг.

pH багатай уг нүүр цэвэрлэгч нь өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсыг тайвшруулдгаараа алдартай Mugwort (Artemisia) ургамлын хандыг голчлон агуулж, 5 төрлийн молекулын хэмжээтэй гиалуроны хүчлээр баяжуулагдсан учраас нүүрийг хуурайшуулдаггүй.

Mugwort (Artemisia) нь үрэвслийг намжаах, бактерийг эсрэг үйлчилгээ үзүүлснээр арьсыг тайвшруулж, улайлт, псириоз, экзем (атопийн дерматит) гэх мэт арьсны бусад асуудлуудыг эмчлэхэд тустай бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь Four Seasons Mugwort буюу Солонгосын уламжлалт анагаах ухаанд хэдэн зуун жил хэрэглэгдэн ирсэн хамгийн чанартай төрлийг нь агуулсан билээ.

Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

🌿 Энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэй хорт 20 бодисууд, химийн үнэр, өнгө оруулагч, минерал тос зэргийг агуулаагүй clean beauty стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм.

🆓 Нэмэлт үнэр агуулагч ороогүй учраас голлох найрлагуудын үнэр бага зэрэг хурцаар үнэртдэг.

❎ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй

♻️ 100% байгальд ээлтэй савлагаатай

Найрлага

Water, Sodium Cocoyl Isethionate, Glycerin, Stearyl Alcohol, Sodium Methyl Cocoyl Taurate, Glyceryl Stearate SE, Coco-Betaine, Artemisia Absinthium Extract, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil, Lavandula Angustifolia (Lavender) Oil, Salvia Sclarea (Clary) Oil, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Oil, Quillaja Saponaria Bark Extract, Leontopodium Alpinum Callus Culture Extract, Hibiscus Sabdariffa Flower Extract, Artemisia Capillaris Extract, Sodium Hyaluronate, Hydroxypropyl Starch Phosphate, Bentonite, Coco-Glucoside, Citric Acid, Caprylyl Glycol, Glyceryl Caprylate, 1,2-Hexanediol, Panthenol, Butylene Glycol, Ethylhexylglycerin, Disodium EDTA

Хэрэглэх заавар

Өглөө, оройд нойтон арьсан дээрээ багавтар хэмжээтэйг түрхээд зөөлөн иллэг хийж, бүлээн усаар угаана. Хүнд будалт болон нарны тос түрхсэн үедээ орой энэхүү цэвэрлэгчийн өмнө тосон эсвэл усан цэвэрлэгч заавал хэрэглээрэй.

Сэтгэгдэл (23)

Everyday balancing low pH cleanser-д 23 сэтгэгдэл бичсэн байна

  1. Ankha_0910

    Heregleed yag doloo honoj baina. Cosrx low ph shig hernee iluu zoolon ch yum shig.. jaahan unertei, gehdee ter ni yag baigaliin dotor ni orson urgamliin uner yum shig baigaa yum.. Gadaad site medeelel bagatai baihar ni ergelzej ergelzej awsan bodoj baisnaas buur woow shuu

  2. moli_kk

    Их гоё зөөлөн угаагч байнаа 🥰🥰 ээжийн минь арьс их эмзэг цочромтгой барагийн бүтээгдэхүүн таарахгүй ээ 😩😩 хэрэглэж үзээд маш их таалагдсан арьс минь булбарай гөлийгөөд байнаа гэсэн шүү 😘😘 онцлог нь нүхжилттэй арьсанд ч тохирноо гэж байсан 😍😍

  3. saraa_0314

    Энэ нүүрний саван өмнө хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнүүдээс хамгийн гоё нь байсан. Маш зөөлөн бүтэцтэй болхоор угаасны дараа арьс гоё зөөлхөн болцон юм шиг санагдсан 😍

  4. Khulan (verified owner)

    Zuulun, PH ni yg arisand tohirson une bolomjiin goy sawan bnaa. Nvvrnii sawangaas bol neeh ih ym huseed bh hreggvi gj bddg tatalduulahgvi yg sn tsewerleh ugaah uurgee l sn gvitsetgej bhd blno.

  5. Khulan (verified owner)

    Zuulun, PH ni yg arisand tohirson une bolomjiin goy sawan bnaa. Nvvrnii sawangaas bol neeh ih ym huseed bh hreggvi gj bddg tatalduulahgvi yg sn tsewerleh ugaah uurgee l sn gvitsetgej bhd blno.

  6. Жавхлан Чимэд-Эрдэнэ (verified owner)

    Uner jaahan hurts ch nemelt uner oruulagch bodis oroogui nairlagadah urgamliin uner bolow uu, ymartai ch ymar ch low phtei ugaagchaar ugaasan bailaa arisaa burwn hathaas umnu daraagiin buteegdhuunee turhehgui bol mni aris tataldaad bdag ene cleanser harin aris huuraishuulj tatalduulsangui kk tugs ymu haashain

  7. serodnomin01 (verified owner)

    Uneheer zuulun, ugaasnii daraa aris tatalduulah n baga buguud aris zuulhun bolson bdg. Uneriin huwid joohon hurts ch gsn minii huwid harin ch yg urgamliinh uner unerteed taalamjtai bdg. Best!!

  8. tsdabi836

    Hergleed yag 2 sar bolj bgaa, mash udaan hergldeg ym bnalee. 2 sar hereglej bgaa ghde taldaa ch oroogui bgaa. Bi mash ih toslog aristai bolohoor ugluu oroigui ugaadg, ugluu oroi ugaahad yuruusuu talduulj huuraishuuldaggui. Mugwortiin uner ni mash goy. Bi bas ih emzeg aristai yrusuu emzegshuuleegui goy taarsan. Goy savan shu

  9. usign182

    ene ih goy zuulhun ugaagch bnlee. emzeg aristai nadaa her bargiin ugaagch taaraad baidaggui ugaasnii daraa aris tataldaad ulaichihdag ih hetsuu bsiin tgsn ene ugaagch yuruusuu tegdeggui ugaasnii daraa aris zuulruud ih taalagdsan. Bas joohon unertei gehdee ter ni urgamliin uner ym shig bnlee ih goy uner baisan ystoi super best ugaagch shvv

  10. msuvd12 (verified owner)

    Goy creamy butetstei, huusrult baga, ph tuvshin ch baga nairlaguud ni setgel tatam mash goy tseverlegch. Unenees davuulj uilchildeg. Uner ni jaahan hurts ghde heregleed baihaar unernd medreg bish bi lav dassan baidiinmaa

  11. мөнхзул (verified owner)

    бүр үнэхээр их таалагдсан. хуурай арьсанд минь яг таарч байгаа.

  12. lkhagvasurenenkhzaya20 (verified owner)

    Hereglesni dra ih goy zuulun medremj uldeedeg ym baina lee shu. Bas holimor, toslog, huurai aristai humuus hergeleed bugdend n ih goy taarj bsn.

  13. Хэрэглэгч 1

    Жинкэн миний анд байгаам даа. Өмнө нь тэгээд л хөөрхий pH нтр ч гэж мэдэхгүй, The Face Shop, Tony Moly нтрээс жирийн хөөсөн цэвэрлэгч аваад л байдаг байсан. Угаасны дараа гялс юм хумаа түрхэхгүй л бол нүүр бараг өвдөөд байгаамуу хайшаан. Эмзэг арьстай л гээд байхад тийм угаагч санал болгоод байдаг тэр худалдагчид бас их хүний мөсгүй хүмүүс байсан байгаам шүү. Заза тэгээд энэ цэвэрлэгч бол надад pH баланс гэдэг зүйлийг ухааруулж, мэдрүүлж өгсөн цэвэрлэгч юмаа.

    Beplain-ий greenful-ийг шилдэг цэвэрлэгч гээд байсан. Миний арьсанд лав энэ цэвэрлэгч яг гоё болж байна лээ. Эмзэг, t-zone-оороо тослог холимог, батга гарчкаадээдаг арьс л даа. Таваас бүр зургаан ч оноо өгмөөр байна.

  14. Хонгор-Үжин Энхбат (verified owner)

    Хэрэглээд 3сар болж байна. Би холимог, Т зоноороо их тослогтдог хэрнээ хацар хуурайшаад байдаг тийм арьстай. Өмнө нь cosrx, hemish брендийн гелэн угаагчаар угаадаг байсан. Тэд нар бол ердийн л гэж хэлнэ. Харин энэ угаагч бол маш гоё, тун зөөлөн, арьсийг бүр үнэхээр зөөлөн болгодог, сайн хөөсөрдөг гэхдээ хөөс нь нэг тийм өтгөн биш гоё хөөс, үнэр ч гоё, өглөө орой өдөр болгон хэрэглэдэг. Хуурайшиж, арьс эмзэгшиж, таталдах мэдрэмж огт төрүүлдэггүй.

  15. doogii (verified owner)

    Хэрэглээд дууслаа, маш гоё зөөлөн. Бас нэмэлт багатай, хэт их хөөсөрдөггүй учраас эмзэг арьстай хүмүүст яг таарах байх

  16. haliuka.aqua (verified owner)

    Яг үнийнхээ хувьд ийм хямд үнээр энэнээс илүү гоё угаагч лав олохгүй гэж бодсон. Гэхдээ яг ч хэрэглэж үзсэн BEST нь байгаагүй.
    Бүтэц нь өтгөн ногоон хөөс шиг ургамлын үнэртэй учир үнэхээр ургамлын хандууд нь их орждээ гэж бодсон.
    Арьсыг маш зөөлөн, хуурайшуулахгүй цэвэрлэдэг. Тэгээд л боллоо. Яг л арьсыг эмзэгшүүлэхгүй, pH багатай цэвэрлэгч.
    Гол нь ийм хямд үнээр ийм дажгүй угаагч авч байгаа нь wow гэмээр бсн. 😛

  17. soyolooo21

    Эргэлзэж эргэлзэж авсан хэдий ч үнэхээр их таалагдлаа. Өмнө нь cosrx low ph cleanser хэрэглэдэг байсан. Low ph- ийн ганц дутагдал нь жаахан хуурайшуулж таталдуулаад байдаг. Харин энэ угаагч үйлчилгээ адилхан ч огт таталдахгүй бүр яг төгс угаагчаа олоод авчихсан мэдрэмж төрсөн шүү кк Үнэ нь ч боломжийн. Дахиж худалдаж авна аа 😍😍

  18. Myagmar Enkhjargal (verified owner)

    Би нөхөртэйгээ хамт хэрэглээд 3сар болж байна, би өөрөө хуурай арьстай, нөхөр маань экзематай тийм болохоор хүчтэй угаагч хэрэглэдэггүй. Анх авахдаа харшил өгчихвий гэж санаа зовон авсан ч маш сайн таарсан. Угаасны дараа таталдсан мэдрэмж төрүүлдэггүй, зөөлхөн гоё угаагч. Одоо Itfer-ийн бүтээгдэхүүнийг сет р нь авч хэрэглэж үзэж байгаа.

  19. khulansumiya

    ugloo oroi ali alind n hereglehed taardag. alt mungu amlahgui ch awch suuchaad tamlahgui gedeg shg hereglehed deerduulehchgu doordulahchgui ph bagatai baidag l ugaagch

  20. Nominerdene (verified owner)

    Ih goy unertei tseverlegch.
    Baga zereg ihiig avchihval aris huuraishuulah geed bdg, ghdee yg taarsan hemjeeger hereglevel arisiig ih goy chiigleg bailgadag

  21. Enerel

    Bi ene buteegdehuuniig seteer ni heregledeg tataldaj huuraishuulahgui ch gesen araas ni essense serum turheheer huusruud bdg mash sn ugaadag murtluu

  22. batdelgerzulzaya

    Угаасны дараа арьс хуурайшиж таталдуулах мэдрэмжгүй их зөөлөн гоё цэвэрлэгч байлаа. Жаахан сонин үнэртэй тэрнээс өөр өөлөх зүйл байхгүй.

  23. marlaa

    Хуурайдуу энгийн арьстай. Цайруулах сетээр авсан. Ёстой маш зөөлхөн цэвэрлэгч. Бага хэмжээгээр ордог болохоор бас гайгүй удаан хэрэглэчихнэ. Угаасны дараа яг л цэвэрлэгдсэн, зөөлхөн бас чийгшилтэй ч юм шиг байдаг. Үнэр нь харин ургамлын юм шиг mugwort нь л байх. Надад ч үнэр нээх хамаагүй болохоор зүгээр байдаг.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн