Энэхүү гель нь бүх төрлийн арьсанд нэн ялангуяа улайлттай, эмзэгшилтэй, хуурайшилттай арьсанд тохиромжтой бөгөөд арьсанд олон талын ач тустай пантенол, аллантойн, сентелла азиатика болон олон төрлийн байгалийн гаралтай тос агуулсан байдгаараа давуу талтай.
Хэрэглэсний дараа арьсанд хурдан шингэдэг бөгөөд түрхмэгц арьсанд сэнгэнэсэн, тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Түрхэсний дараа богино хугацаанд арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.
‘German Derma Test’-ээр EXCELLENT буюу онц сайн үнэлгээ авсан. EWG-р баталгаажсан хэрэглэхэд аюулгүй, харшил өдөөгчгүй бүтээгдэхүүн.
EWG Green Level гэж юу вэ?
EWG буюу Environmental Working Group нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн төрийн бус байгууллага бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүний баталгаанд стандарт тавьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тэдгээр стандартыг хангасан гэж үзсэн тохиолдолд EWG Green Grade, EWG Verified хэмээн баталгаа өгдөг олон улсын томоохон байгууллага билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та аливаа нэг бүтээгдэхүүн худалдан авахад уг бүтээгдэхүүн EWG баталгаажсан гэвэл тухайн байгууллагын батлан гаргасан аюулгүй орц найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн байна гэж ойлгож болно гэсэн үг юм.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагуудыг агуулсан.
✅ Эмзэг арьсанд харшилдаггүй болох нь баталгаажсан. (Hypoallergenic Test)
💯 Нүд хорсгодоггүй, нулимс асгаруулдаггүй. (Alternative Eye Irritation Test)
🇪🇺 Европын Холбооноос гаргасан 24 нэр төрлийн харшил өдөөгч нэгдлүүдийг агуулаагүй. (Allergen-free/Contains no allergens)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.