Энэхүү нарны тосны найрлагад 5 төрлийн ургамлын гаралтай орц найрлага ба далайн гүний ус агуулсан байдаг нь нэн ялангуяа хуурайшилттай арьсыг чийгшүүлэх үйлчилгээг маш сайн үзүүлэх чадвартай байдаг.
Минерал төрлийн нарны тос нь арьсны гадаргуу дээр бүрхүүл үүсгэх замаар арьсыг хамгаалдаг учраас ямар ч төрлийн арьсанд тохиромжтой, арьсыг эмзэгшүүлдэггүй гэдгээрээ давуу талтай.
Найрлагандаа ургамлын гаралтай, ургамлын модны комплекс (vitamin tree extract) агуулсан байдаг ба арьсанд хэрэглэхэд аюулгүй болох нь 100% баталгаажсан бүтээгдэхүүн юм. Мөн бүх найрлага нь EWG Green Level баталгаажсан.
EWG Green Level гэж юу вэ?
EWG буюу Environmental Working Group нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн төрийн бус байгууллага бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүний баталгаанд стандарт тавьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тэдгээр стандартыг хангасан гэж үзсэн тохиолдолд EWG Green Grade, EWG Verified хэмээн баталгаа өгдөг олон улсын томоохон байгууллага билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та аливаа нэг бүтээгдэхүүн худалдан авахад уг бүтээгдэхүүн EWG баталгаажсан гэвэл тухайн байгууллагын батлан гаргасан аюулгүй орц найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн байна гэж ойлгож болно гэсэн үг юм.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагуудыг агуулсан.
✅ Эмзэг арьсанд харшилдаггүй болох нь баталгаажсан. (Hypoallergenic Test)
💯 Нүд хорсгодоггүй, нулимс асгаруулдаггүй. (Alternative Eye Irritation Test)
🇪🇺 Европын Холбооноос нэрлэсэн 24 нэр төрлийн харшил өдөөгч нэгдлүүдийг агуулаагүй. (Allergen-free/Contains no allergens)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.