“Houttuynia Cordata” хэмээх энэхүү өвөрмөц ургамал нь Солонгос болон Япон улсаас гаралтай бөгөөд арьсны тослогжилтыг багасгах, нүхжилтийг агшаах, мөн батга гарахаас сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм. Энэхүү ургамлын ханд нь арьсыг эмзэгшүүлэхгүйгээр ариутгаж, арьсны гадаргууг маш зөөлхөн гуужуулж өгдөг.
Түүнчлэн олон төрлийн витамин болон шим тэжээлээр баялаг “Berry Complex-HS” буюу жимсгэний иж бүрдэл (нэрс, acai berry, цангис, тошлой жимс)-ийг агуулсан.
Мөн найрлагадаа “5 Herv-Complex” буюу ургамлын иж бүрдэл агуулсан учир арьсны ханыг бэхжүүлдэг байна.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой (хуурай, батга гарамтгай болон эмзэг арьсанд ч мөн тохирно).
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
zayanizaya (verified owner) –
2дах боттле.оо авлаа. Ааш нь олдохгүй, жоохон л эвгүйтвэл юм гарах гээд байдаг арьсыг хамгийн сайн аргадаж өгдөг серум. Үнэ болон хэмжээнтй хувьд маш боломжийн боловч хамаагүй өндөр үр дүнтэй. Батгаа арилгах гэж идэвхитэй орц найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүп хэрэглэдэг бол түр хойш нь тавиад хэсэг энэ серумыг хэрэглээп арьсаа амраагаад үзээрэй 😉
Зулаа –
2 дахь удаагаа худалдан авсан. Маш сайн бүтээгдэхүүн. Анх манай найз бүүүүүр аймар recommend хийгээд авч байсан, одоо бодоход найздаа баярлалаа ккк. Гаднаас нь батга хатаагаад бактер усгаж байгаа санагдсан. Шөнийн арис арчилгаандаа тонерийн дараа хэрэглээд бүрэн хатсаны дараа чийгшүүлэх тосоо түрхээд унтдаг.