ALL NATURAL

Houttuynia Cordata Mask Sheet

(3 сэтгэгдэл)

3,900

Хэмжээ: 25мл

Houttuynia Cordata (Heartleaf) -ийн 50% ийн агууламжтай энэхүү маск нь үрэвссэн арьсыг тайвшруулж, батга гарахаас сэргийлэх, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Солонгосын алдарт Hwahae платформоос 3 жил дараалан шилдэг маскны шагналыг хүртсэн.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 39 оноо цуглуулаарай!
Тайлбар

Энэхүү 100% органик орц найрлагатай арьсыг тайвшруулж, чийгээр хангаж, тослогийг тэнцвэржүүлэх маск нь эмзэг, батгатай, улайлт, псориаз зэрэг арьсны асуудалтай хүмүүсийн хамгийн таашаан хэрэглэдэг бүтээгдэхүүн юм.

Онцлох орц найрлагууд:

  • Houttuynia Cordata ( Heartleaf) -Энэхүү өвөрмөц ургамал нь арьсны тослогжилтыг багасгах, нүхжилтийг агшаах, мөн батга гарахаас сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм. Уг маск нь энэхүү ургамлын хандыг 50% агуулсан тул арьсыг эмзэгшүүлэхгүйгээр ариутгаж, арьсны гадаргууг маш зөөлхөн гуужуулж өгдөг бөгөөд арьсны нүх сүвийг огт бөглөхгүй.
  • Chamomilla Recutita Leaf Extract (Балжингарам цэцгийн ханд)-Арьсыг тайвшруулж, үрэвсэл дарна.
  • Aloe Barbadensis Leaf Juice- Арьсыг сэргээж, тайвшруулдаг
  • Ginkgo Biloba Leaf Extract- Антиоксидант учир чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалдаг

TENCEL хэмээх байгальд-ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг.

🏆 Хүртсэн шагнал:

  • Hwahae, 2020 оны шилдэг маск
  • One day one beauty awards, 2020 оны шилдэг маск
  • Hi Seoul, 2019 оны шилдэг маск
  • Hwahae 2019 оны шилдэг маск
  • Hwahae 2018 оны шилдэг арьс арчилгааны бүтээгдэхүүн

All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.

☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.

🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Aqua (Water), Butylene Glycol, Glycerin, Betaine, Houttuynia Cordata Extract, Sodium Hyaluronate, Panthenol, Hydrolyzed Collagen, Centella Asiatica Extract, Chamomilla Recutita (Matricaria) Leaf Extract, Ginkgo Biloba Leaf Extract, Pulsatilla Koreana Extract, Usnea Barbata (Lichen) Extract, Zanthoxylum Piperitum Fruit Extract, Aloe Barbadensis Leaf Extract, Argania Spinosa Kernel Oil, Oenothera Biennis (Evening Primrose) Oil, Pelargonium Graveolens Flower Oil, Angelica Gigas Root Extract, Lavandula Angustifolia (Lavender) Extract, Prunus Persica (Peach) Kernel Extract, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Extract, Chamomilla Recutita (Matricaria) Flower Extract, Xanthan Gum, 1,2-Hexanediol, Maltodextrin, Citronellol, Geraniol, Linalool.

Хэрэглэх заавар

Нүүрээ угааж, цэвэрлэн, тонер, эссенс, серум зэрэг бусад арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхсэний дараа маскаа 10-20 минут тавина. Маскаа авсны дараа үлдсэн эссенсийг нүүр болон биеийн бусад хэсэгтээ товшиж, сайтар шингээж өгнө.
(7 хоногтоо дор хаяж 2-3 удаа маск хэрэглэхийг танд зөвлөж байна.)

Сэтгэгдэл (3)

Houttuynia Cordata Mask Sheet-д 3 сэтгэгдэл бичсэн байна

  1. serodnomin01 (verified owner)

    T-zone ooroo toslogttdog holimog acne prone aristai. Ulaij emzegshihdee ch amarhan. Ene maskiig arisniihaa aashiig olohgui hetsuudsen uydee hereglej uzsen. Sain chiigshil uguhuus gadna arisiig taiwshruulj ulailtiig n ch ers bagasgaj ugsun. Margaashiig n bol guliisun tsaw tsagaan aristai unguruulsende😄 Masknii sagsand zaawal bh heregtei mask bnalee.^^^

  2. Nunika (verified owner)

    Холимог, эрүү духаар батга гардаг арьстай. Химийн гуужуулагч хэрэглчихээд дараа нь энэ маскийг тавьдаг болсон. Дараа нь тослогдоод хүнддээд байдаггүй аятайхан шингээд нэмж батга гаргадаггүй. Маргааш нь арьсны улайлт алга болоод гоё чийгтэй болчихдог.
    Энэ маскны эссензтэй сэрум нь ирвэл авах гээд хүлээж байгаа.

  3. Заяа (verified owner)

    Байнга хэрэглэдэг маск. Батгатай, эмзэг, тослог арьсанд чийгшил өгөөд, батга нэмж гарахаас сэргийлдэг. Энийг хэрэглэж үзээд арьсанд маань сайн таарч байсан болохоор нэрстэй маскыг нь бас хэрэглэж үзсэн ерөнхийдөө адилхан байсан. Ямар ч санаа зоволтгүй хэрэглэдэг цөөхөн хэдэн маскны маань нэг.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн