ALL NATURAL

Houttuynia Cordata Moisture Sun Cream

(6 сэтгэгдэл)

44,900

Хэмжээ: 50мл

“Houttuynia Cordata” буюу хамелеон (солонгон навч ч хэмээн нэрлэгддэг) ургамлын хандыг агуулсан энэхүү chemical (химийн) нарны тос нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна давхар чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд “white cast” буюу арьсан дээр цагаарч үлддэггүй.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 449 оноо цуглуулаарай!
Тайлбар

Уг нарны тосонд Houttuynia Cordata буюу хамелеон ургамлын ханд 100,000ppm-тэй агуулагдаж байгаа бөгөөд Houttuynia Cordata хэмээх энэхүү өвөрмөц ургамал нь Солонгос болон Япон улсаас гаралтай, эрт үеэс арьсыг хоргүйжүүлж, арьсны үрэвслийг намжааж, арьсыг гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай нь батлагдсан тун ч алдартай найрлага юм. Тиймээс сүүлийн үед эмнэлэг төдийгүй арьс арчилгааны салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа.

Түүнчлэн уг нарны тос нь 3 төрлийн чийгшүүлэгч найрлага (Centella asiatica-гийн ханд, Sodium Hyaluronate, Ceramide NP)-ыг агуулж өгснөөрөө онцлог юм.

Centella asiatica: Сентелла ургамлыг дээр үеэсээ арьсыг анагаах, шарх эдгээх зориулалтаар хэрэглэж ирсэн учраас уг найрлагыг агуулсан бүтээгдэхүүн нь эмзэг арьсанд ч тохиромжтой. Мөн өөртөө амин хүчил, бета каротин, тосон хүчил агуулсан учир цусны эргэлтийг сайжруулж, коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж, шинэ эс үүсэхэд гол түлхэц болдог байна.

Sodium Hyaluronate: Нэгэн төрлийн гиалуроны хүчил хэдий ч гиалуроны хүчлийг бодвол молекүлын хэмжээ бага учир арьсны гүн уруу нэвтэрч, арьсыг чийгшүүлдэг. Мөн гаднаас чийгийг өөртөө татаж, арьсны үрэвслийг намжаах чадвартай. Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд хэрэглэгдэх үедээ арьсыг таталдах, хуурайших, үрчлээ тод харагдахаас сэргийлдэг. Мөн арьсны гадаргуу дээр удаан тогтох чадвартай байдаг.

Ceramide NP: Арьсны гаднах давхаргын гол бүрэлдэхүүн хэсэг болох липид (өөх)-ийн урт гинжин хэлхээнээс тогтсон уг цэвэр керамид нь нэгэн төрлийн чийгшүүлэгч учир арьсны чийгшлийн тэнцвэртэй байдлыг хангаж, арьс чийгээ хадгалахад тусалдаг тун чухал үүрэгтэй юм. Мөн арьсны хамгаалах ханыг бэхжүүлж өгдөг учир арьсыг гадны муу нөлөөллөөс хамгаалж, арьсыг эрүүл байхад тусалдаг.

Арьсанд өтгөн, тослог мэдрэмж огт төрүүлэхгүй. SPF 50 гэдэг нь туршилтаар батлагдсан. CGMP (Cosmetic-Good Manufacturing Practices) болон ISO 22716-ийн шаардлагыг хангаж, баталгаажсан.

All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.

☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.

🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Water, Houttuynia Cordata Extract, Propanediol, Ethylhexyl Methoxycinnamate, Ethylhexyl Salicylate, Dibutyl Adipate, Bis-Ethylhexyloxyphenol Methoxyphenyl Triazine, Diethylamino Hydroxybenzoyl Hexyl Benzoate, Cyclopentasiloxane, Behenyl Alcohol, Cetearyl Alcohol, Cyclohexasiloxane, Terephthalylidene Dicamphor Sulfonic Acid, Potassium Cetyl Phosphate, Centella Asiatica Extract, Tocopherol, Ceramide NP, Sodium Hyaluronate, Tromethamine, Silica, Dipropylene Glycol, Xanthan Gum, Glycerine, Butylene Glycol, Caprylic/Capric Triglyceride, Dipotassium Glycyrrhizate, Hydrogenated Lecithin, Phytosteryl/Octyldodecyl Lauroyl Glutamate, Dimethicone, Hydroxyacetophenone, Ammonium Acryloyldimethyltaurate/VP Copolymer, Acrylates/C10-30 Alkyl Acrylate Crosspolymer, 1,2-Hexanediol, Caprylyl Glycol, Dimethicone/Vinyl Dimethicone Crosspolymer Ethylhexylglycerin, Disodium EDTA

Хэрэглэх заавар

Өглөө арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд нүүрэндээ болон наранд ил гарах хэсгүүддээ зөөлөн товших байдлаар түрхэж шингээж өгнө.

Сэтгэгдэл (6)

Houttuynia Cordata Moisture Sun Cream-д 6 сэтгэгдэл бичсэн байна

  1. Degi

    Cloud 9s awsan minii 2dh narnii tos :)) shine blhoor ch ter uu hurdhan l awj turshhiig hussen 😛 uneher haij bsan tos shg mn bj chdsan. Eldew hurts unergui harhad heavy texture tei ymshg hernee arisan deer yrusuu tgj mdregdehgu mash hungun, hurdan shingedeg, tsagaardaggui, narnaas hamgaalhin zeregtsee chiigshil uguud bga mdremj toruulsenshuu > highly recommend

  2. Tumendemberel Nyamdorj

    Бүтэц нь дунд зэргийн өтгөн, төгсгөл нь маш гоё glowy, миний хувьд хүчилэн гуужуулагч хэрэглэснээсээ хойш арьс маш их хуурайшдаг болсон тул ихэнх нарны тос таталдуулах эсвэл улайлгаад байдаг, харин уг тос чийгшүүлж тайвшируулж өгдөг нь хамгийн их таалагдсан нь. Мөн будалтын сууринд тохиромжтой ❤️❤️❤️

  3. Uchkka

    Боломжийн чийгшүүлдэг хэдий ч тосон суурьтай тосны дараа түрхвэл хүнд мэдрэмж төрүүлээд таагүй байдаг. Эмзэг арьсанд бол янз бүрийн сөрөг нөлөөгүй санагдсан

  4. sodoo (verified owner)

    Emzeg batga garamtgai aristai, huitnii ulirald hereglej ehelsen blood ch teruu mash goy taarsan. ugluuduu dokdo lotiongiin araas turhdeg, araas ni nuurni budaltaa hiihed ymrch asuudalgui, goy shingej bsn shuu.

  5. Отгонжаргал (verified owner)

    Бүтэц нь өтгөн мөртлөө арьсанд маш гоё шингэдэг хайртай тос минь шүүдээ

  6. enkhtsetseg lkhagvasuren (verified owner)

    нилээн өтгөн бүтэцтэй тос байсан тул тослог арьстай хүнд бага зэргийн тослог үүсгэж байсан. гэхдээ түрхэхээр цагаараад байдаггүй, нэмэлт тос эссенс хэрэглэхгүй шууд түрхэхэд хуурайшсан мэдрэмж төрөхгүй байсан нь давуу талтай, өвлийн улиралд хэрэглэсэн.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн