BE PLAIN

Hyaluronic Aqua Moisturizer

(3 сэтгэгдэл)

47,900

Хэмжээ: 80мл

Чийг дутагдсан арьсанд зориулагдсан маш хөнгөн бүтэцтэй, арьсыг эмзэгшүүлэхгүй эрүүл орц найрлагыг өөртөө агуулсан бүх төрлийн арьсанд тохирох чийгшүүлэгч тос.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 479 оноо цуглуулаарай!
Тайлбар

Энэхүү чийгшүүлэгч тос нь чийгийг удаан хугацаанд түгждэг. Найрлагандаа арьсыг чийгшүүлж, эрүүлжүүлэх үйчилгээтэй гиалуроны хүчил болон арьсыг шинэчилж, гайхалтай тайвшруулах үйлчилгээтэй “madecassoside” агуулснаараа онцлогтой.

Гиалуроны хүчил гэдэг нь бидний арьсанд байгалиасаа байдаг humectant юм. Өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Гиалуроны хүчлийн хэрэглээнд түүний хэмжээ чухал нөлөөтэй. Том молекултай гиалуроны хүчил нь арьсны өнгөн давхаргыг чийгшүүлж, зөөлрүүлдэг бол жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг. Тиймээс гиалуроны хүчлийн том, жижиг олон төрлийн хэмжээг хамтад нь агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Сентеллагаас гарган авдаг идэвхит найрлагыг madecassoside хэмээн нэрлэдэг. Сентелла нь амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг ба үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.

Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Water, Glycerin, Methyl Trimethicone, Methylpropanediol, Panthenol, 1,2-Hexanediol, Ammonium Acryloyldimethyltaurate/VP, Copolymer, Raffinose, Betaine, Sodium Hyaluronate (100ppm), Hydrolyzed Hyaluronic Acid (100ppm), Allantoin, Madecassoide, Beta-glucan, Ethylhexylglycerin, Ethylcellulose, Butylene Glycol Cocoate, Cetearyl Olivate, Sorbitan Olivate, Isostearyl Alcohol, Polyquaternium-51

Хэрэглэх заавар

Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатандаа зохих хэмжээг авч нүүр болон хүзүүндээ түрхэж шингээнэ. Нэн ялангуяа арьс хуурайшсан үед давхарлаж хэрэглэвэл тохиромжтой.

Сэтгэгдэл (3)

Hyaluronic Aqua Moisturizer-д 3 сэтгэгдэл бичсэн байна

  1. Maagii

    Эмзэг холимог арьстай. Оройн арьс арчилгаанд хэрэглэхэд хангалттай чийг өгөхгүй байгаа шиг санагдсан. Гэхдээ өглөө будалтын өмнө хэрэглэхэд хөнгөн чийгшил өгөөд тохиромжтой байсан. Өглөөдөө энэ тосыг ашигладаг болсноос хойш эрүүн дээр гарах батга маань багассан санагдаж байгаа. Өмнө нь хэрэглэж байсан тос маань үүнээс жаахан өтгөн бүтэцтэй байсан болохоор нүх бөглаад батга гаргаад байсийн болвуу гэж бодож байна. Тослог арьстай хүнд өглөө орой хоёуланд нь гоё тохирох байх.

  2. Degi

    emzeg huurai aristai. ugluu oroi gd buh tsag uydee l turhdeg. hungun butetstei eldew unergu, usan butetstei blhoor naaldsan shingehgu esuul hund mdremj toruuldeggu uneher goy tos chigshilee ch dajgu sain ugchihdg. nice :”)bas neeree batga ntp bup ogtoosoo ch grgahgushuu kk

  3. Nominerdene

    2doh salbar delguuriin neet deer baraa avahad hudaldagch egch enenii sample, bas rovectin lotus cream iin mini-g beleg gej ugsun.
    Rovectin iig bodvol otgon butetstei, baga hemjeeger ashiglagddag, usan geheese iluu toson chiigshil sain ogdog, bas batga nemj gargadaggui sanagdlaa.
    Rovectin bish eniig buten hemjeegeer n avhaar shiidsen kk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн