Mask Set: Brightening

35,900

Хэмжээ: 23 мл (11 ш) (Зовхины маск нь 15 удаа хэрэглэгдэнэ)

Энэхүү маскны сет нь арьсыг цайруулан, гэрэлтүүлэх үйлчилгээтэй.
Арьсаа цайруулан, гэрэлтүүлэхийг хүссэн хүн бүрд зориулав.

Бэлгэнд өгөхөд ч гоё сет ~

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 359 оноо цуглуулаарай!
Тайлбар

Brightening Set

Энэхүү маскны сет нь арьсыг цайруулан, гэрэлтүүлэх үйлчилгээтэй.

• 1025 Dokdo Water Gel Mask Sheet (RoundLab)
Bio-cellulose буюу 20 нанометрийн диаметртэй (хүний үснээс 1000 дахин нимгэн) материалаар хийгдсэн энэхүү маск нь гурвалсан гиалуроны хүчлээр баяжуулагдсан бөгөөд арьсыг гүний чийгээр хангах үйлчилгээтэй.

• Starting Treatment Essential Mask Sheet Rose Edition (Secret Key)
Энэхүү сальфеткан маск нь арьсыг гүн чийгшүүлж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсны тослог болон чийгийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.

• Starting Treatment Essential Mask Sheet (Secret Key)
Арьсыг гэрэлтүүлж, тослог болон чийгийн тэнцвэрийг хадгалах үйлчилгээтэй сальфеткан маск.

• Birch Juice Moisturizing Mask Sheet (Roundlab)
Bio-cellulose буюу 20 нанометрийн диаметртэй (хүний үснээс 1000 дахин нимгэн) материалаар хийгдсэн энэхүү маск нь хус модны шүүсээр баяжуулагдсан тул арьсыг гүн чийгшүүлж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй.

• Hyaluronic Acid Modeling Pack (One Thing)
Гиалуроны хүчил агуулсан энэхүү нунтаг маск нь арьсны илүүдэл себум болон үхжэсэн эд эсийг гүйцэд цэвэрлэхээс гадна арьсыг гүн чийгшүүлж, сэргээх үйлчилгээтэй.

• Cucumber Mask (My Real Skin)
Өргөст хэмх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд наранд түлэгдсэн арьсыг ч тайвшруулж, гэмтсэн хуурай арьсанд чийгшил сайн өгч, арьсыг зөөлөн толигор болгохоос гадна эмзэг арьсыг тайвшруулдаг учир батгатай арьсанд нэн тустай.

• Aloe Mask (My Real Skin)
Арьсны pH балансыг тогтворжуулж, арьсыг сайтар чийгшүүлж, толигор зөөлөн болгож, хөгшрөлттэй тэмцэж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, сорви бүдгэрүүлж, арьсыг тайвшруулна.

• Vitamin C Mask (My Real Skin)
Өнгөө алдсан, гэмтсэн, батгатай, нөсөө толботой арьсны асуудлыг шийдэж, арьсанд чийг, тэжээл өгч булбарай зөөлөн болгоно.

• Green Tea Mask (My Real Skin)
Ногоон цай нь антиоксидант шинж чанартай учир үрэвслийг дарж, улайсан арьсыг маш сайн тайвшруулж өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, арьсыг хэрэгцээт чийгээр хангадаг.

• Egg White Mask (My Real Skin)
Арьсны нүхжилт багасгаж, батганы үрэвсэл намдааж, хялгасан үрчлээг багасгаж, арьсыг цайруулж, арьсанд чийгшил өгнө.

• Eye zone mask (My Real Skin)
Зовхины доорх харлалт болон хялгасан үрчлээг багасгаж, гэрэлтсэн болгох үйлчилгээтэй.

Найрлага

Маск тус бүрийн найрлагыг тухайн бүтээгдэхүүний тайлбар хуудаснаас харна уу.

Хэрэглэх заавар

☀️ 🌙 Арьсаа цэвэрлэн, тонероо түрхсэний дараа маскаа 10-20 минут тавина. Маскаа авахад арьсанд үлдсэн эссенсийг товших байдлаар шингээнэ.

Хэмжээ: 11 ш (Зовхины маск нь 15 удаа хэрэглэгдэнэ) Өглөө, орой хүссэн үедээ хэрэглэж болно.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Анхны сэтгэгдлийг өгнө үү “Mask Set: Brightening”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн