ROUNDLAB

Mugwort Calming Cream

(10 сэтгэгдэл)

54,900

Хэмжээ: 80мл

Энэхүү чийгшүүлэгч тос нь арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалж, арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Холимог, эмзэг, эмзэгшсэн арьсанд тохиромжтой.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 549 оноо цуглуулаарай!
Тайлбар

Уг тос нь алдарт Магворт (Mugwort) ургамлын найрлага, Мадекассосид (Madecassoside), Витамин А, Б, Бета-Каротен (beta-Carotene) зэрэг маш онцгой найрлагуудын нийлэмжээс бүрдсэн. Мадекассосид нь алдарт Сентелла Азиатика гол идэвхт нэгдлийн нэг бөгөөд шарх эдгээж, арьсыг зөөллөх болон антиоксидант (хоргүйжүүлэх, арьсны эсийн гэмтлийг зогсоох) шинж чанарыг өөртөө агуулдаг. Мөн арьсанд агуулагдах коллагенийг дэмжиж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн найрлагадаа Теоброма Какао үрийн ханд (Theobroma Cacao Seed Extract) болон Какао үрийн ханд (Cacao Seed Extract) агуулсан нь уг тосны антиоксидант шинж чанарыг нэмэгдүүлснээр чөлөөт радикалаас үүсэх эсийн гэмтлээс арьсыг үр дүнтэй хамгаалдаг. Чангаанз жимсний үрийн тос (Apricot seed oil)-ыг нэмж өгснөөр арьсны тослогийг тэнцвэржүүлэх үйлчилгээ давхар үзүүлдэг байна.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Purified Water, Glycerin, Dipropylene Glycol, Vinyl Dimethicone, Ethanol, Butylene Glycol, Caprylyl Methicone, 1,2-Hexanediol, (Bulgarian) Mugwort Extract, Apricot Seed Oil,Apricot Seed Oil, Shea Butter, Madecassoside, Hydrolyzed Okra Extract, White Lupine Seed Extract, Drumstick Seed Extract, Pentyleneglycol, Cetearyl Glucoside, Isoamyl Laurate, Polymethylsilsesquioxane, Hydroxyethyl Acrylate/​Sodium Acryloyldimethyl Taurate Copolymer, Tromethamine, C12-20 Alkyl Glucoside, Glyceryl Acrylate/​Acrylic Acid Copolymer, Ethylhexylglycerin, Sorbitan Isostearate, Dextrin, Sodium Phytate, C14-22 Alcohols, Cetearyl Alcohol, Carbomer, Cacao Seed Extract

Хэрэглэх заавар

Өглөө оройд арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг нүүрэндээ жигд түрхэж хэрэглэнэ.

Сэтгэгдэл (10)

Mugwort Calming Cream-д 10 сэтгэгдэл бичсэн байна

  1. Халиун

    Хөнгөхөн гель бүтэцтэй ,сайн чийг өгж тайвшруулдаг маш сайн тос байна лээ🥰

  2. Болорэрдэнэ (verified owner)

    Холимог арьсанд тохиромжтой, түрхэхэд хөнгөхөн таатай мэдрэмжтэй, өглөө тослог ялгарахгүй босч ирээд таалагдсан. Удаан ч хэрэглэхээр юм билээ 👍

  3. khaliun.xh

    Хуурай, эмзэг, батга гардаг арьсанд маань зун яг гоё тохирох тос байсан. Өглөө улайлт илт бууруулаад, булбарай болгочихсон байдаг 💜 Mugwort найрлаганд хайр зарладаг над шиг хүнд байхад илүүдэхгүй байх

  4. khurelsuhkhuslen

    Arisnii ulailtiig bagasgaj taivshruulj ugdug sanagdsan

  5. Болормаа Дэлгэрцогт (verified owner)

    Шингэлт сайтай, гелэн, халуу төөнөөд байдаг миний арьсанд сэрүү татаад бага зэрэг cooling effect-тэй санагдсан
    2дох bottle-оо сая авсан батга гараад эмзэгшээд хуурайшдаг арьсанд маань чийгшүүлээд маш гоё таардаг. <3

  6. Намуун Жаргалмаа (verified owner)

    Acne prone holimog arisand maani maash sain taarlaa🥰 sain taivshruuldag oglo sereed aimr goy smooth medremj avdga zunii ulirald best of the best choice shu < 3

  7. kimberlyxx

    Arisand mash sain chiigshel ugdug. Uner ni joohon taalagdaaguiee. Gehdee chanariin huvid uneheer sain tos. Barag 2 scoop hereglehed l neg udriin hereglee.

  8. riot.rehab

    Батгатай улаалттай арьсанд үнэхээр гоё таарч бгаа улаан эрээн нүүрэндээ түрхээд өглөө сэрхэд улаалт арилсан бдаг

  9. saraa.focus

    Back to school sale -р аваад хэрэглэж байгаа. Тослог хэрнээ гүний чийгшил багатай арьсанд мань сайхан таарч байгаа. Түрхсэний дараа арьс зөөлөн, glossy болдог.

  10. enkhtsetseg lkhagvasuren

    тослог арьстай хөнгөхөн бүтэцтэй, арьсыг маш гоё тайвшруулж чийгээр хангадаг гоё тос .

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн