Mugwort serum:
Энэхүү серум нь эмзэгшсэн арьсыг гол найрлага болох ‘Mugwort’ (Artemisia) хэмээх ургамлынхаа тусламжтайгаар тайвшруулахаас гадна арьсны чийгшил алдагдахаас сэргийлдэг болох нь судлагаагаар батлагдсан. Серумийн хамгийн онцлох зүйл нь энэ серумд багтсан 4 төрлийн CICA (Centella Asiatica) ургамлууд юм. Үүнд:
1. Madecassoside- эмзэг арьсыг тайвшруулах;
2. Asiaticoside- гэмтсэн арьсыг эдгээх;
3. Madecassic Acid- арьсны барьерыг хамгаалдаг;
4. Asiatic Acid- арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй цогц комплекс нэг дор багтсан юм.
Бүтцийн хувьд усархаг, хөнгөн бөгөөд арьсан түрхэхэд хурдан шингэж наалдамхай таагүй мэдрэмж төрүүлдэггүй.
Mugwort cream:
Уг тос нь алдарт Магворт (Mugwort) ургамлын найрлага, Мадекассосид (Madecassoside), Витамин А, Б, Бета-Каротен (beta-Carotene) зэрэг маш онцгой найрлагуудын нийлэмжээс бүрдсэн. Мадекассосид нь алдарт Сентелла Азиатика гол идэвхт нэгдлийн нэг бөгөөд шарх эдгээж, арьсыг зөөллөх болон антиоксидант (хоргүйжүүлэх, арьсны эсийн гэмтлийг зогсоох) шинж чанарыг өөртөө агуулдаг. Мөн арьсанд агуулагдах коллагенийг дэмжиж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн найрлагадаа Теоброма Какао үрийн ханд (Theobroma Cacao Seed Extract) болон Какао үрийн ханд (Cacao Seed Extract) агуулсан нь уг тосны антиоксидант шинж чанарыг нэмэгдүүлснээр чөлөөт радикалаас үүсэх эсийн гэмтлээс арьсыг үр дүнтэй хамгаалдаг. Чангаанз жимсний үрийн тос (Apricot seed oil)-ыг нэмж өгснөөр арьсны тослогийг тэнцвэржүүлэх үйлчилгээ давхар үзүүлдэг байна.
*Сентелла Азиатика нь Ази, Өмнөд Африкт ургадаг “бар өвс” хэмээх хочтой ургамлын төрөл зүйл юм. Энэхүү найрлага нь амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг ба үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг. Эмзэг, тослог, батга гарамтгай арьсанд тохиромжтой. Сентеллагаас гарган авдаг идэвхит найрлагыг madecassoside хэмээн нэрлэдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
zayanizaya –
Түлэгдсэн, эмзэгшсэн арьсыг минь 2 хоногт л ямар ч хорсох зүйлгүй болгоод анагаачихлаа. Гуужуулалт хийсэн өдрүүддээ хэрэглэхэд тун тохиромжтой сэрум байна. Маш хөнгөн бүтэцтэй бөгөөд шингэц сайтай. Thank you cloudnine team, thank you round_lab 💚