BEAUTY OF JOSEON

Radiance Cleansing Balm (NEW)

(3 сэтгэгдэл)

55,900

Хэмжээ: 100мл

Энэхүү шинэчлэгдсэн найрлагатай тосон цэвэрлэгч нь таны арьсны температурт хайлж, нүүрний хүнд будгийг ч сайтар арилгана. Найрлагадаа олон төрлийн будааны хивэг агуулсан нь зөвхөн нүүрний будгийг арилгаад зогсохгүй нүхжилтэд бөглөрсөн илүүдэл бохирдлыг арилгана.

 

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 559 оноо цуглуулаарай!
Тайлбар

Байгалийн гаралтай Солонгосын уламжлалт эмчилгээний ургамлын хандаар баяжуулагдсан энэхүү тосон цэвэрлэгчийг  давхар цэвэрлэгээний эхний шатанд хэрэглэнэ.

Найрлагадаа будааны хивэгний тос, буудайн үрийн охь, будааны шүүс, овъёосны агууламжийг агуулсан нь арьсыг гэрэлтүүлэх, чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Найрлагандаа ямар нэг төрлийн амин тос болон beeswax агуулаагүй.

Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Нэн ялангуяа арьсны өнгөө алдсан, хуурайшсан арьсанд тохиромжтой.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.

Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч,  эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Cetyl Ethylhexanoate, Polyglyceryl-6 Dicaprate, Polyglyceryl-2 Caprate, Polyglyceryl-2 Sesquicaprylate, Synthetic Wax, Caprylic/Capric Triglyceride, Lactobacillus/Soybean Ferment Extract, Hippophae Rhamnoides Oil, Oryza Sativa (Rice) Bran Oil, Oryza Sativa (Rice) Seed Water, Avena Sativa (Oat) Meal Extract, Coix Lacryma-Jobi Ma-yuen Seed Extract, Oryza Sativa (Rice) Extract, Water, Sorbitan Sesquioleate, Glycerin, Propanediol, Butylene Glycol, 1,2-Hexanediol, Caprylyl Glycol, Ethylhexylglycerin

Хэрэглэх заавар

Тосон цэвэрлэгчээ хуурай гартаа зохих хэмжээг авч нүүрэндээ жигд түрхэн, зөөлөн массажлана. Дараа нь бүлээн усаар зайлж бүрэн арилгасны дараагаар хөөсөн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэн давхар цэвэрлэгээгээ хийнэ.
Өдөр бүр хэрэглэхэд зохимжтой.

Сэтгэгдэл (3)

Radiance Cleansing Balm (NEW)-д 3 сэтгэгдэл бичсэн байна

  1. Erdenechimeg

    Өмнөх савлагааг нь хэрэглэж дуусгасан. Үнэхээр таалагдсан. Будгийг маш сайн арилгадаг. Угаасаны дараа цэвэрхэн гоё мэдрэмж өгдөг. Нүх сүв бөглөөд батга гаргаад байдаггүй. Хамгийн таалагдсан нь арьсийг цайруулж жигд өнгөтэй болгож байсан.

  2. Soko

    Нүх сүв бөглөөд батга гаргаад байдаггүй удаан хэрэглэгддэг гоё бүтээгдэхүүн байсан

  3. moonzaya0804

    harinee neg sawiig duusgaj bsn. dahij awah uu gwel no.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн