Энэхүү тос нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсны загатнаа болон гэмтсэн арьсыг нөхөн сэргээж, арьсыг гүн чийгшүүлдэг. Rovectin брэндийн Barrier Repair Complex нь арьсны байгалийн чийгийг хадгалах чадварыг сэргээхэд тусалдаг. Мөн найрлагадаа өндөр хувьтай астаксантин (бичил замагт агуулагддаг байгалийн антиоксидант) агуулсан. Энэ нь Витамин С-ээс 6000 дахин, Витамин E-ээс 550 дахин хүчирхэг антиоксидант юм. Тиймд өнгөө алдсан арьсыг сэргээж, хуурай арьсыг сайтар чийгшүүлж, хөгшрөлттэй тэмцэж, арьсан дахь хорт бодисыг гадагшлуулдаг давуу талтай. Найрлагадаа дараах нэгдлүүдийг агуулсан. Үүнд,
- Asta Cell Fortifier™ нь астаксантин гэх хүчтэй антиоксидант агуулсан бөгөөд E витаминаас 550 дахин хүчтэй учир стресс болон хортой бохирдуулагчдын исэлдэлтийг саармагжуулж, арьсыг эрүүлжүүлж, хөгшрөлтөөс сэргийлдэг.
- Silky Shielding Base™ нь арьсыг тослогтуулахгүйгээр арьсыг булбарай зөөлөн болгож, арьсанд хурдан шингэхэд тусалдаг.
- Сарнай цэцгийн тос (Rosa damascena flower oil) нь хуурай арьсыг чийгшүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Бөөрөлзгөнө жимсний үрийн тос (Raspberry seed oil) нь арьсыг маш сайн чийгшүүлдэг
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
khulan (verified owner) –
engiin huurai arisand zunii ulirald arai l hunddeheer sanagdlaa. Uvul bol mash goy. Butets ni joohn hund blhoor amarhan duuslaa.
joykim361 –
Эмзэг хуурай арьстай. Ямартай ч хуурайшуулахгүй чийгшил сайн өгдөг. Таалагдаж байгаа, илүү дутуу үнэргүй, түрхэсний дараа нэг их хүнд мэдрэмж төрүүлдэггүй. Өвлийн улиралд бол сайн тохирч байгаа.