Өдөр тутмын цэвэрлэгээ, угаалт нь арьсны чийгээ хадгалах чадварыг багасгаж байдаг учир энэхүү шингэн тосонд агуулагдаж буй байгалийн найрлага (Neroli oil буюу жүржийн модны цэцгээс гаргаж авдаг эфирийн тос болон арьсыг төлжүүлдэг хүчирхэг антиоксидант болох E витамин) нь арьсны гүн уруу нэвчиж, арьсанд чийг өгч, арьсыг төлжүүлж, нөхөн сэргээж, залуу гэрэлтсэн арьсыг бий болгоход тусалдаг. Уг тос нь дараах давуу талтай:
Гүний чийгшил: Маш өндөр чанарын байгалийн эфирийн тос нь арьсыг цочроохгүйгээр арьсны гүн уруу нэвчдэг.
Сэргээх үйлчилгээтэй антиоксидант: Гэмтсэн арьсыг нөхөн сэргээж, арьсыг залуу, мөн бат бөх байлгахад тусалдаг.
Байгалийн үнэрт эмчилгээ: Уг үнэр нь арьсанд муугаар нөлөөлдөг түгшүүр болон стрессыг намжааж, тайвшруулдаг.
Уг шингэн тос нь түрхэхэд маш хялбар, хурдан шингэцтэй, наалдамхай мэдрэмж өгдөггүй бөгөөд арьсыг торгомсог зөөлөн болгодог.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
zaya_353 –
Хуурай болоод арьсны өнгөн давхарга нимгэрсэн мэт санагдаад өнгө өө алдаад байгаа бол хэрэглэж үзэхийг зөвлөж байна, 5н өдөр дарааллан шөнө хэрэглээд унтахад арьсны өнгөн давхрага мэдэгдэхүйц нэмэгдсэн мэт санагдсан, гэхдээ барзгар таагүй биш эрүүл арьс шиг хүчирхэг болсон. Зуны улиралд, бол өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй санагдсан учир эмчилгээний бүтээгдэхүүн шиг өнжиж хэрэглэх нь зүгээр санагдаад байгаа, өвөл бол шөнө бүр хэрэглэмээр гоё бүтээгдэхүүн байна лээ.
ninjin (verified owner) –
Энэ тосыг хэрэглээд 14 хонож байна. Миний арьс батга гарамтгай, холимог, амархан харшламтгай төрлийнх болохоор эхлээд бага зэрэг айж байсан ч арьсыг маш гоё зөөлрүүлж, чийгшүүлж байсан. Хурц үнэртэй биш, зөөлөн ургамалын үнэр нь их таалагдсан. Зөвхөн оройн арьс арчилгааны хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болгож хэрэглэдэг.
windy (verified owner) –
Оройн арчилгааны хамгийн сүүлийн шатанд дангаар нь юм уу эсвэл ихэнхдээ чийгшүүлэгч тостойгоо хамт хэрэглэчихдэг. Өглөө нь арьс гоё амарсан, нөхөн төлжсөн юм шиг санагддаг. Хуурай талдаа арьсанд дажгүй. Бас гуужуулагч хэрэглэсэн эхний 2 оройдоо заавал хэрэглэдэг. Үнэр нь жаахан хурц болохоор 2 дусал л хангалттай байдаг.