Арьсаа нарнаас бүрэн хамгаалаад арьсаа ч жигд харагдуулах үйлчилгээг нэг дор олгодог 100% минерал шүүлтүүртэй энэхүү нарны тос ямар ч төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг огт эмзэгшүүлдэггүй болох нь клиникийн тестээр баталгаажсан. Түрхэсний дараагаар арьсны өнгө жигдэрсэн, матте төгсгөлтэй харагдуулдаг бөгөөд арьсыг цайруулах, хялгасан үрчлээг багасгах үйлчилгээг үзүүлдэг. Make-up суурьны оронд ч хэрэглэж болно!
Энэхүү ‘Double Tone-Up UV Protector’ нарны тосонд Rovectin брэндийн зүгээс пантентлан гаргасан агаарын бохирдлоос хамгаалах тусгай найрлага болох Pollustop® -г агуулагдсан байдаг нь арьсны давхарга дээр гадаад орчны бохирдол хийгээд нүдэнд үл үзэгдэх тоос болон тоосонцороос хамгаалах давхарга үүсгэж өгдөг. Мөн нэмэлтээр найрлагандаа Тоcopherol буюу Витамин Е агуулагдсан нь арьсыг хамгаалж, хөгшрөлтөөс үр дүнтэй урьдчилан сэргийлдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Any Anujin (verified owner) –
Холимог, батгатай арьстай*
Mugwort set-тэй хамт хэрэглэсэн бага зэрэг үнэр нь хурц, үнэрнээс харшилдаг болохоор жоохон хэцүү байсан. Tone-up болохоор арьсны өнгө сэргээж байсан. Тослогтож, нялцгай мэдрэмж төрүүлдэггүй ч бага зэрэг хуурай санагдсан. Шинээр задлахад тос биш ус гараад байсан. Нэлээн сэгсэрч, хэдэн өдрийн дараагаас 1 холигдох шиг болсон.