Уг цэвэрлэгч тосны найрлагад орсон “Rhynchosia Volubilis” ургамал нь Солонгосын Жеонгсеон мужид ургадаг жижиг хар шош юм бөгөөд эмийн ургамалд тооцогддог. Харин арьс арчилгаанд арьсыг тайвшруулах, гадаад орчны нөлөөнөөс үүдэн гэмтсэн арьсыг сэргээн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учир сүүлийн жилүүдэд өргөнөөр хэрэглэх болсон билээ.
Мөн уг бүтээгдэхүүнд керамид болон арьсыг зөөлөн гуужуулах үйлчилгээтэй LHA агуулагдсан нь арьсыг сайтар чийгшүүлэхээс гадна хар батгыг ч үр дүнтэй арилгаж, үхэжсэн эд эсийг гуужуулах үйлчилгээг давхар үзүүлдэг байна.
Энэхүү цэвэрлэгч тосонд дараах арьсанд тустай ургамлын тоснууд агуулагдсан:
- Наранцэцгийн үрийн тос (Sunflower Seed Oil)
- Meadowfoam Oil
- Балжингарав цэцгийн тос (Anthemis Nobilis Flower Oil)
- Oливийн тос (Olive Oil)
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
❎ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.