Тус бүтээгдэхүүний гол найрлагууд болох галактомицины фермент болон алое вера фермент нь арьсыг цайруулж, тослогийг тэнцвэржүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн ‘Хүнс болон Эмийн бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Алба’-аас баталгаажсан арбутин, аденосин зэрэг үр дүн нь батлагдсан, хөгшрөлтийг эсрэг, үрчлээсийг арилгах үйлчилгээтэй орц найрлага агуулсан.
Starting Treatment Essential цувралын гол найрлага болох Галактомицины фермент нь арьсыг цэвэршүүлж, гэрэлтүүлэх онцгой үйлчилгээг үзүүлдэг. Мөн арьсанд хуримтлагдсан илүүдэл себумыг арьсыг эмзэгшүүлэхгүйгээр арилгаж, арьсыг шим тэжээлээр хангаж, чийгшүүлэх үйлчилгээтэй.
Галактомицины фермент жижиг молекулын хэмжээтэй учраас арьсанд хурдан нэвчиж, шингэх чадвартай байдаг.
Түүний арьсанд үзүүлэх нөлөө нь:
- Арьсанд хуримтлагдсан илүүдэл себумыг арилгаж, нүхжилтийг багасгах,
- Арьсыг чийгшүүлэх,
- Батгыг эмчлэх,
- Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх,
- Арьсыг зөөллөх үйлчилгээг үзүүлдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
khongoroo930908 –
Тослог батгатай арьс хүмүүс минь зүгэээр л энэ essence г заавал авааарай Батга гардаг бол зүгэээр л энүүгэээр шавшаад бай л гэж хэлмээр байна хамгийн хайртай бүтээгдэхүүн минь