Энэхүү зовхины тосны гол найрлагад Галактомицин болон Керамид агуулагдсан нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг зөөлрүүлж, үрчлээс үүсэхээс сэргийлж чаддаг. Мөн түүнээс гадна шияа модноос гаргаж авсан тос (shea butter), Макадамиа үрийн тос (macadamia seed oil), чихэрлэг бүйлс үрийн тос (sweet almond seed oil) зэрэг байгалийн гаралтай тос агуулсан нь арьсыг чийгээр хангаж, давхар чийгэн бүрхүүл үүсгэдэг. Үүгээр ч зогсохгүй Ниацинамид агуулсан нь арьсыг үр дүнтэй цайруулах үйлчилгээг үзүүлдэг байна.
Starting Treatment Essential цувралын гол найрлага болох Галактомицины фермент нь арьсыг цэвэршүүлж, гэрэлтүүлэх онцгой үйлчилгээг үзүүлдэг. Мөн арьсанд хуримтлагдсан илүүдэл себумыг арьсыг эмзэгшүүлэхгүйгээр арилгаж, арьсыг шим тэжээлээр хангаж, чийгшүүлэх үйлчилгээтэй.
Галактомицины фермент жижиг молекулын хэмжээтэй учраас арьсанд хурдан нэвчиж, шингэх чадвартай байдаг.
Түүний арьсанд үзүүлэх нөлөө нь:
- Арьсанд хуримтлагдсан илүүдэл себумыг арилгаж, нүхжилтийг багасгах,
- арьсыг чийгшүүлэх,
- батгыг эмчлэх,
- арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх,
- арьсыг зөөллөх үйлчилгээг үзүүлдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.