Хэрэглэхэд, гадуур авч явахад тун хялбар бөгөөд авсаархан энэхүү минерал төрлийн нарны хамгаалалт нь 6 сараас дээш бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэсний дараагаар цайрч харагддаггүй, бөөгнөрдөггүй бөгөөд бүх орц найрлага нь EWG аюулгүй найрлага орсон байдаг.
Минерал төрлийн нарны тос нь арьсны гадаргуу дээр бүрхүүл үүсгэх замаар арьсыг хамгаалдаг учраас ямар ч төрлийн арьсанд тохиромжтой, арьсыг эмзэгшүүлдэггүй.
EWG Green Level гэж юу вэ?
EWG буюу Environmental Working Group нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн төрийн бус байгууллага бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүний баталгаанд стандарт тавьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тэдгээр стандартыг хангасан гэж үзсэн тохиолдолд EWG Green Grade, EWG Verified хэмээн баталгаа өгдөг олон улсын томоохон байгууллага билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та аливаа нэг бүтээгдэхүүн худалдан авахад уг бүтээгдэхүүн EWG баталгаажсан гэвэл тухайн байгууллагын батлан гаргасан аюулгүй орц найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн байна гэж ойлгож болно гэсэн үг юм.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагуудыг агуулсан.
✅ Эмзэг арьсанд харшилдаггүй болох нь баталгаажсан. (Hypoallergenic Test)
💯 Нүд хорсгодоггүй, нулимс асгаруулдаггүй. (Alternative Eye Irritation Test)
🇪🇺 Европын Холбооноос гаргасан 24 нэр төрлийн харшил өдөөгч нэгдлүүдийг агуулаагүй. (Allergen-free/Contains no allergens)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.