Энэхүү бүтээгдэхүүн нь минерал төрлийн нарны тос учраас бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг эмзэгшүүлдэггүй гэдгээрээ давуу талтай. Найрлагандаа 5 төрлийн ургамлын гаралтай комплекс болон далайн гүний ус агуулсан байдаг тул арьсыг давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.
Sun-stick энгийн түрхдэг нарны тосноос ямар давуу талуудтай вэ?
- Хэрэглэхэд маш хялбар;
- Авч явахад авсаархан;
- Биеийнхээ аль ч хэсэгт түрхэхэд хялбар;
- Асгарч, гоожихгүй;
- Хүүхэд өөрөө ч хэрэглэж болно.
Энэхүү бүтээгдэхүүний орц найрлагууд нь EWG Green level-д орсон орц найрлагуудтай.
EWG Green Level гэж юу вэ?
EWG буюу Environmental Working Group нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн төрийн бус байгууллага бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүний баталгаанд стандарт тавьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тэдгээр стандартыг хангасан гэж үзсэн тохиолдолд EWG Green Grade, EWG Verified хэмээн баталгаа өгдөг олон улсын томоохон байгууллага билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та аливаа нэг бүтээгдэхүүн худалдан авахад уг бүтээгдэхүүн EWG баталгаажсан гэвэл тухайн байгууллагын батлан гаргасан аюулгүй орц найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн байна гэж ойлгож болно гэсэн үг юм.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагуудыг агуулсан.
✅ Эмзэг арьсанд харшилдаггүй болох нь баталгаажсан. (Hypoallergenic Test)
💯 Нүд хорсгодоггүй, нулимс асгаруулдаггүй. (Alternative Eye Irritation Test)
🇪🇺 Европын Холбооноос гаргасан 24 нэр төрлийн харшил өдөөгч нэгдлүүдийг агуулаагүй. (Allergen-free/Contains no allergens)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.