Энэхүү веган маскын гол найрлага нь Round Lab брэндийн онцгой патентлагдсан Triple Vita Activer™ буюу чацарганы ус, витамин Ц дайвар болон чацарганы хандуудын нийлбэр юм. Маскны материал нь витамин бичил утсаар хийгдсэн мөн цэвэр витамин Ц-н нунтгаар бүрсэн бөгөөд арьсыг цочроохгүйгээр нөсөө толбыг бүдэгрүүлэн цайруулах үйлчилгээтэй онцгой маск юм.
Голлох орц:
- Hippophae Rhamnoides Fruit Extract – Солонгосын Ёнвол-гун, Канвондо-д ургадаг чацарганаас гаргаж авсан ханд бөгөөд нарны тусгал их тусдаг бүс нутгийн жимс учраас олон төрлийн витаминаар баялаг юм. Ялангуяа витамин ц-ээр баялаг тул нөсөө толбыг бүдэгрүүлэхэд нэн тустай.
- Niacinamide 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг баргасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин Ц-н дайвар бөгөөд илүү тогтвортой арьсыг бага цочроох төрөл учраас эмзэг арьсанд зөөлөн найрлага юм. Үндсэн витамин Ц-н үйлчилгээ болох үрчлээг багасгах, арьсыг цайруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх, агаарын бохирдлоос арьсыг хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
Бусад орц:
- Bisabolol – Балжингарав цэцгээс гаргаж авдаг арьсыг тайвшруулах болон үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.