BE PLAIN

Multi Vitamin Ampoule

(1 сэтгэгдэл)

52,900

Хэмжээ: 30мл

Витамин С төдийгүй олон төрлийн мульти-витамин агуулсан энэхүү ампул нь антиоксидантаар баялаг тул арьсыг гадны хүчин зүйлсээс хамгаалж, арьсыг бэхжүүлж, цайруулах үйлчилгээг цогц үзүүлнэ.

 

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 529 оноо цуглуулаарай!
Тайлбар

Супер антиоксидант гэж нэрлэгддэг Витамин С агуулсан уг ампуль нь маш олон давуу тал хийгээд үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Арьсны дийлэнх асуудлыг шийдэж чаддаг ‘Витамин С’ шидэт орцны давуу талууд гэвэл:

  • Антиоксидант шинж чанартай тул арьсны нөхөн сэргээх үйл явцыг хурдасгаж, гэмтсэн арьсны эсийг нөхөн сэргээдэг.
  • Арьсны чийгээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.
  • Хөгшрөлтөд хамгийн их нөлөөлдөг чөлөөт радикалуудтай тэмцэж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, хялгасан үрчлээг багасгадаг.
  • Коллаген, эластиний үйлдвэрлэлтийг дэмждэг.
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батганы соривыг бүдгэрүүлж, хар, бор толбо, нөсөө үүсгэдэг меланиний үйлдвэрлэлийг хязгаарлаж, арьсыг цайруулдаг.

Уг ампульд орсон бусад голлох орц найрлагад:

  • Цэвэршүүлсэн усны оронд чацарганы ус 78% агуулагдсан.
  • 6 төрлийн витамин болох: Витамин B5-Пантенол, Витамин C-Аскорбийн хүчил, Витамин E- Тocopherol, Витамин С-н төрлүүд (3-O-Ethyl Ascorbic Acid, Ascorbyl Glucoside гэх мэт) болон бусад шим тэжээл багтсан.
  • Ниацинамид 5%-тай агуулагдсан нь хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй арьсыг гэрэлтүүнэ.
  • Аденосин найрлага нь арьсны бүтцийг сайжруулж, хялгасан үрчлээсийг багасгах үйлчилгээтэй.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Hippophae Rhamnoides Water (78%), Niacinamide (5%), Butylene Glycol, Methylpropanediol, 1,2-Hexanediol, Betaine, Hippophae Rhamnoides Oil, Panthenol, Adenosine, Sodium Hyaluronate, Hydrolyzed Hyaluronic Acid, Allantoin, 3-O-Ethyl Ascorbic Acid, Ascorbic Acid, Persea Gratissima (Avocado) Oil, Tocopherol, Ascorbic Acid Polypeptide, Ascorbyl Glucoside, Tranexamic Acid, Arbutin, Bisabolol, Hydrogenated Lecithin, Polyglyceryl-10 Stearate, Polyglyceryl-10 Oleate, Carbomer, Tromethamine, Xanthan Gum, Fructooligosaccharides, Beta-Glucan, Ethylhexylglycerin, Piper methysticum Leaf/Root/Stem Extract, Laminaria Japonica Extract, Water, Pullulan, Eclipta Prostrata Leaf Extract

Хэрэглэх заавар

Нүүрээ угааж, цэвэрлээд тонер түрхэж арьсаа бэлтгэсний дараа алган дээрээ зохих хэмжээг авч, товших байдлаар түрхэнэ. Өглөө, оройдоо хэрэглэвэл тохиромжтой. Хэрэглэсний маргааш нарны тос түрхэх нь таны арьс гэмтэхээс хамгаална.

Сэтгэгдэл (1)

Multi Vitamin Ampoule-д 1 сэтгэгдэл бичсэн байна

  1. doogii (verified owner)

    Холимог тослог арьстай, хуурай арьстай найз бид хоёр аваад зэрэг хэрэглэсэн, 2ууланд гоё таарсөөн кк. Бүтэц нь хөнгөн, хурдан шингэдэг, цайраад ч байгаа юм шиг санагдсан. Гэхдээ ядаж 2 савыг хэрэглэж байж үр дүн нь гарах байх

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн