Энэхүү нарны тос нь минерал (physical) төрлийнх бөгөөд усан бүтэцтэй төдийгүй хэрэглэсний дараа хөнгөн мэдрэгддэг бөгөөд өдөр бүр хэрэглэсэн ч наалдамхай, тослогтсон мэдрэмж төрдөггүй. Зөвхөн Титаны давхар исэл (Titanium Dioxide) гэх минерал филтерийг ашигласан тул Zinc Oxide орсон бусад минерал нарны тос шиг тослог хариулах үйлчилгээгүй, арьсанд таталдсан мэдрэмж төрүүлдэггүй. Хэт эмзэг арьстай хүмүүст ч хэрэглэхэд тохиромжтой.
Нэмэлт орц найрлагууд:
White Truffle: Цагаан малтуу мөөг нь C Витамин, B12 Витамин, эрдэс бодисуудаар баялаг тул чөлөөт радикалын гэмтлийг эмчлэх, арьсны уян хатан чанарыг дэмжих, үрчлээнээс сэргийлээд зогсохгүй үрэвслийг намдаах, бактерийн эсрэг нөлөөтэй байдаг нь батлагдсан юм.
3CMTE хэмээх тусгай аргаар гарган авсан цагаан малтуу мөөгөн дээрээ E Витамин (Tocopherol) орцыг нэмж өгснөөр арьсыг гайхалтай чийгшүүлж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх чадварыг нь улам нэмсэн аж. Энэхүү нийлмэл орцоо Тruffle+ Tocopherol= Trufferol гэж брэндийн зүгээс патентлан авсан байна.
Madecassoside – хуурай, эмзэг арьсыг тайвшруулахад тусална.
Hydrolyzed Hyaluronic Acid – чийгийг өөрийн жингээсээ 1000 дахин их татах чадвартай найрлага бөгөөд арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.
Houttuynia Cordata Extract – арьсыг тайвшруулж, арьсыг хамгаалахад тусална.
Энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийн хатуу стандарт болох Италийн V-Label компаниас веган болохыг баталгаажуулсан.
🍀 Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐇 Амьтан дээр туршилт хийгдээгүй.
🧪Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✅Спиртийн агууламжгүй.
🌿EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.