Зөвлөгөө

Хуурай арьс болон Батга

Хуурай арьс батга үүсгэх боломжтой юу?

Төрөл бүрийн арьс нь өөр өөрсдийн онцлогтой байдаг бөгөөд тохирсон арчилгаа шаардагддаг. Хуурай арьс нь таталдсан, хатуу санагдах нь олонтаа бөгөөд үе үе загатнасан мэдрэгдэх, хагарах ч тохиолдлууд бий. Ялангуяа, өвлийн хүйтний улиралд арьс илүү хуурайшдаг. Тэгвэл үүнийг дагаад мөн батга нэмэгддэг нь яахын аргагүй “Хуурай арьс батга үүсгэдэг үү?”  гэсэн асуултад хөтөлж байна.

Энэ асуултанд шууд “тийм” гэж хариулахад төвөгтэй. Гэхдээ байдлыг улам дордуулдаг гэхэд болно. Нэн хуурай арьстай зарим хүмүүс батгашилттай нүүр тулдаг. Мэдээж нэгэн зэрэг 2 төрлийн арьсны асуудалтай нүүр тулахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс, чухам юу таны арьсыг хуурай болгоод байгааг ойлгосноор та энэ асуудлын эсрэг тэмцэж чадна.

Юунаас болж арьс хуурайшдаг вэ?

Юуны түрүүнд, юу арьсыг хуурайшуулж, батга гарахад нөлөөлж мөн хүн яаж тэрхүү хэлхээг сөргөөр дэмждэг болохыг авч үзье. Бидний арьсны хамгийн гадаад давхарга епидермис нь серамид, тослог, болон бусад усан уусамтгай нэгдлүүдээр дүүрэн байдаг. Епидермис нь өөрөө хэд хэдэн давхаргатай бөгөөд, түүний гаднахыг “stratum corneum” хэмээн нэрлэдэг. Энэхүү давхарга нь үхэжсэн арьсны эсүүдийг ялгаруулдаг бөгөөд гол үүрэг нь чийг болон усанд уусамтгай нэгдлүүдийг өөртөө түгжих юм. Ингэснээр, гадаад орчны бохирдлоос таны арьсыг хамгаалах чадвартай болдог бөгөөд үүнээс таны арьс гэрэлтсэн харагддаг.

Хуурай арьстай бол дараах нөхцлүүд энэхүү гадаад давхаргыг гэмтээдэг:

  • Хамгийн түгээмэл нь өвлийн хүйтэн цаг агаар нөлөөлдөг. Бага температур болон бага чийг нь таны арьсыг нэн хуурайшуулдаг. Үүн дээр нэмээд, та халаалттай газар удаан хугацаанд байхад таны арьс бүүр л их хуурайших эрсдэлд ордог байна.
  • Саван болон угаалгын нунтаг нь “surfactants” хэмээх идэвхит бодисыг агуулдаг. Энэ нь саванг хөөсрүүлж, бохирдол, тосыг арилгаж, хадгалах хугацааг нь ч нэмэгдүүлдэг байна. Харамсалтай нь, ихэнх саван болон угаалгын нунтаг нь маш ширүүн “surfactant” агуулж бүх тослогийг арилгаж, чийгийг үгүй хийдэг нь арьсыг хуурайшуулдаг.
  • Халуун шүршүүрт орох, халуун ваннад хэвтэх, урт хугацаанд сэлэ зэрэг нь арьсыг хуурайшуулна.
  • Экзем, псориаз, keratosis pilaris (тахиан арьс ч хэмээн нэрлэдэг, арьс нь биржийх нөхцлийг хэлдэг) гэх мэт арьсны өвчинтэй байсан бол хуурайшилтыг нэмэгдүүлдэг.
  • Хангалттай ус уухгүй нөхцөлд арьс хуурайшна.  

Эдгээрээс гадна эрүүл мэндийн зарим шалтгаан (батга үүсгэх магадлалтай өвчлөлүүд), нас болон ген хүртэл нөлөөлөх магадлалтай байдгийг санаарай.

Батганы тухай

 Батга нь дан ганц Америк улсын 40 сая гаруй хүнд тохиолддог, ялангуяа өсвөр насны залуучуудад. Гэсэн хэдий ч батгашилт насанд хүрэгчид, хүүхдүүдэд хүртэл нөлөөлдөг гэдгийг бид бүгд мэднэ. Бид биеийн ихэнх хэсэгтээ олон сая үсний уутанцартай бөгөөд тос, бохирдол, бактери зэрэг нь эдгээр уутанцарыг бөглөхөд бидний арьсан дээр товгор зүйл бий болдгийг батга хэмээн нэрлэдэг. Цагаан батга, хар батга нь хамгийн түгээмэл бол булцуу (nodule), cystic acne зэрэг нь хүнд хэлбэрт тооцогддог.

Яагаад хуурай арьс нь батга гарахад нөлөөлдөг вэ?

Үсний уутанцар бөглөрснөөс үүдэн батга гардаг хэмээн өмнө дурьсдсан. Тэгвэл хуурай арьс нь их хэмжээний үхэжсэн арьсны эсүүд ялгаруулдаг тул эдгээр нь эргээд нүх сүв бөглөх магадлалтай байна. Үүнээс гадна, хуурай арьс нүхжилт илүү хялбар хагарч, ‘дэлгэгддэг’ учраас бактери арьсны гүн рүү нэвчих магадлал бий. Хэдий хуурай арьс нь батгатай шууд холбоогүй ч арьсны себум үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж хуурай арьс болон батганы цикл үүсгэж байдаг.

Хэрхэн хуурай арьсыг эмчлэх вэ?

Батганы эсрэг үйчилгээтэй олон зуун бүтээгдэхүүн бий. Тэгсэн хэдий ч зарим батганы бүтээгдэхүүн арьсыг улам хуурайшуулах гээд байдаг. Ингээд хуурай арьс болон батга аль алинд эерэгээр нөлөөлөх арьс арчилгааны дараах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.

Зохих арьс арчилгааны дэглэмийг бий болгох.

Чийгшил дээр суурилсан дэглэм зохиох нь энэ асуудалыг шийдэхэд туйлын чухал хэсэг юм. Зөөлхөн, хөөсөрдөггүй, давхар чийгшүүлэх үйлчилгээтэй биеийн болон нүүрний цэвэрлэгч хэрэглэх. Скраб зэрэг арьс эмзэгшүүлэх магадлалтай алхмуудыг алгассан нь зохилтой. Хамгийн төгсгөлд нь чийгшүүлэгч тос хамгийн чухал нь! Чийгшүүлэгч тосоо сонгохдоо ‘non-comedogenic’ буюу нүх сүв бөглөхгүй, серамид агуулсан тос сонгоорой. Хэрвээ батганы эсрэг үйлчилгээтэй тос хэрэглэх гэж байгаа бол өдөрт 2 удаа тогтмол арьсаа чийгшүүлж хуурайших эрсдлээс хамгааларай.

Нарны тос түрхэж арьсаа хамгаалах.

Дахиад л нарны тос. Нарны тосны үр нөлөөг дутуу үнэлж яасан ч болохгүй. Нарны тос нь таны арьсыг хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна, батга арилсны дараах илэрдэг арьсны үрэвслийг бууруулах, хар толбыг бүдгэрүүлдэг зэрэг сайн үр дагавартай. Дор хаяж SPF 30+ агуулсан нарны тос хэрэглэхэд тохиромжтой бөгөөд өвлийн улиралд ч хэрэглэх хэрэгтэй.

Explainer: how does sunscreen work, what is SPF and can I still tan with it  on?

Өөрөөс хамаарах сонголтуудаа зөв хийх.

1000 зөв дэглэмтэй байлаа ч арьсны асуудал гадаад орчны нөхцлөөс хамаарч үүдэх боломжтой. Жишээ нь та өвлийн хүйтэн, хуурай улиралд чийгшүүлэгч (humidifier) хэрэглэх, 10 минутаас илүүгүй хугацаанд халуун шүршүүр бус дулаан шүршүүр орох, нүүрээ хэтэрхий хүчтэй угаагчаар угаахгүй байх зэрэг сонголтуудаа зөв хийж батга болон хуурайшилттай үр дүнтэй тэмцэх чадна.

Химийн гуужуулагч тогтмол хэрэглэх.

 AHA болон BHA ашиглан арьсан дээр хуримтлагдсан илүүдэл тослог, бохирдол, үхэжсэн эсүүдийг үр дүнтэй арилгахаас гадна батгашилт, сорви, үрчлээс, өнгөө алдсан арьс зэргийг сэргээж өгдөг олон давхар үйлчилгээтэй.

Тайван, хүлээцтэй хандах.

Зөв дэглэм, зөв сонголтууд хийсэн ч гэлээ таны арьс нөхцөл байдалдаа дасан зохицоход тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс та өөрт тохирсон бүтээгдэхүүн, эмчилгээний аргаа олтол тууштай байж, тайван байх нь эрүүл арьстай болохын гол үндэс нь юм шүү.

Бусад аргууд

Эдгээр аргуудаас гадна арьсны эмч нарын тусламжтайгаар microdermabrasion, dermaplaning, sebacia эмчилгээ зэргийг хийх боломжтой. Батга нь бүүр их ноцтой хэмжээний бол арьсны эмч нар Isotretinoin (Accutane) зэрэг маш хүчтэй эм бичиж өгдөг.

Хуурай арьс болон батга нь шууд хамааралгүй хэдий ч хуурай арьс нь батга гарах шалтгааны үндсийг нь бий болгодог ажээ. Та өөрт тохирох арьс арчилгааны дэглэмийг зөв сонгож, өдөр тутмын амьдралдаа тодорхой алхмуудыг хэрэгжүүлснээр үр дүнтэйгээр тэмцэж чадна.