Аяллын дараах арьс арчилгаа -
Зөвлөгөө

Аяллын дараах арьс арчилгаа

Аяллын дараа таны арьс түлэгдэж, гэмтсэн үү? Тэгвэл танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Нарны шууд тусгалаас арьсаа нарны тос болон малгай, хувцас зэргээр зохистой хамгаалаагүй тохиолдолд арьс түлэгдэж, гэмтдэг. Нарнаас үүдэлтэй түлэгдэлт нь түрхэн зуурын асуудал мэт боловч урт хугацаандаа арьсны хавдар ч хүргэж болзошгүй эрсдлийг дагуулж байдаг. Тийм учраас таны арьс түлэгдсэн даруйд цаг хугацаа алдалгүй зохих арга хэмжээг авч эхлээрэй.

Хэрвээ таны арьс наранд түлэгдсэн бол:

  1. Хүйтэн шүршүүрт орох. Усанд орсны дараа бие бүр мөсөн хатахаас өмнө бага зэрэг чийгтэй дээр нь чийгшүүлэгч тос түрхээрэй. Ингэснээр чийгийг түгжиж, арьс хуурайшихаас сэргийлдэг.
  2. Энгийн үеэсээ илүү их ус уух. Арьс түлэгдсэн үед биеийн шингэн түлэгдсэн арьсанд илүү их хуримтлагддаг учраас шингэн дутагдахаас сэргийлж ус сайтар уугаарай.
  3. Цэврүү үсэрсэн бол өөрөөр нь эдгээгээх. Цэврүү үсэрхийлэх нь 2-р зэргийн түлэгдэлтэд тооцогддог бөгөөд хагалах нь элдэв нян бактери орж, улам үрэвсүүлэх магадлалтай байдаг.
  4. Түлэгдсэн арьсыг эдгэх явцад нь маш сайн халамжлаарай. Нарны тосоо түрхэж, түлэгдсэн хэсгээрээ арьсаа хаасан хувцас сонгож өмсөх хэрэгтэй. Хэрвээ хувцасны материалыг наранд барихад гэрэл нэвтрэхгүй байвал хамгаалахад хангалттай гэж үзэж болно.
  5. Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй орц найрлага агуулсан чийгшүүлэгч тос хэрэглээрэй. Арьсыг гэрэлтүүлэх, цайруулах, нөхөн сэргээх гэх мэт хэд хэдэн ангилалуудаас арьсыг тайвшруулах орц найрлагад багтсан найрлагууд нь ихэнхдээ байгалийн гаралтай байдаг бөгөөд батга гарамтгай, эмзэг, бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг.

*Нарны түлэгдэлтэнд ‘-caine‘ гэдэг төгсгөлтэй найрлага агуулсан чийгшүүлэгч тос түрхэхээс зайлсхийгээрэй. Учир нь арьсыг улам эмзэгшүүлж, харшил өдөөх магадалалтай байдаг. (Жишээ нь: benzocaine)

Аяллын дараах арьс арчилгаа - Нарны түлэгдэлтийн үед арьсаа хэрхэн арчлах вэ 1 1

Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй орц найрлагууд:

  • Сентелла Азиатика /Centella Asiatica/: Хоол болон эмийн ургамалд ашиглагддаг, Ази тивээс гаралтай энэхүү ургамал нь арьс арчилгаанд ч олон ач тустай байдаг нь нотлогдсон байдаг. Сентелла буюу ‘бар өвс’ (tiger grass) хэмээх хочтой энэ ургамал нь шарх эдгээх бактерийн эсрэг онцгой үйлчилгээтэйгээс гадна хэд хэдэн төрлийн амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг юм. Үрэвсэлтэй, улайлттай, гэмтэлтэй арьсны дотны найз гэж хэлж болно.
  • Мугворт /Mugwort- Artemisia vulgaris/: Rosacea, хайрст үлд зэрэг арьсны асуудалтай хүмүүст ч гайхалтай тохирдог энэ ургамал нь бактери, үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг өндөр үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь мугворт ургамлын гайхалтай тайвшруулах үйлчилгээ нь олны дунд түүнийг супер од найрлага болгосон байдаг.
  • Зүрхэн навч /Heartleaf-Houttuynia Cordata/: Хэдийгээр түгээмэл ургадаг хэдий ч энэ ургамал нь биеийг хоргүйжүүлэх онцгой чадвартай байдаг бөгөөд антиоксидант, бактери, мөөгөнцөрийн эсрэг болон үрэвслийн эсрэг гурвалсан үйлчилгээг давхар үзүүлж чаддаг учраас аль хэдийнээ арьс арчилгааны бүтээгдэхүүнд байх шаардлагатай нэгэн орц болсон юм.
  • Кактус /Cactus/: Кактусны охь нь арьсанд хангалттай чийгшил өгч чаддагаас гадна арьсыг тайвшруулах үйлчилгээг давхар үзүүлж чаддаг. Кактус нь амин дэм, эрдэс бодисуудаар баялаг байдаг бөгөөд үүнээс Линолейн хүчил мөн агуулдаг нь арьсны тослогийг тэнцвэржүүлж, батга гарахаас ч сэргийлж чаддаг байна.
Аяллын дараах арьс арчилгаа - Нарны түлэгдэлтийн үед арьсаа хэрхэн арчлах вэ 2
Аяллын дараах арьс арчилгаа - 2
  1. iUNIK- Centella Calming Gel Cream
  2. All Natural- 365 Green Centella Asiatica Mask
  3. All Natural- 365 Green Opuntia Ficus Indica Mask Sheet
  4. Beauty of Joseon- Centella Asiatica Calming Mask
  5. All Natural- Houttuynia Cordata Mask Sheet
  6. All Natural- Houttuynia Cordata Care Serum
  7. Round Lab- Mugwort Calming Cream
  8. Round Lab- Mugwort Calming Toner
Аяллын дараах арьс арчилгаа - 3
  1. Beauty of Joseon- Glow Deep Serum+ Arbutin
  2. iUNIK- Rose Galactomyces Synergy Serum
  3. be plain- Vitamin Brightening Ampoule
  4. My Real Skin- Vitamin C Sheet Mask
  5. My Real Skin- Egg White Sheet Mask

Ашигласан эх сурвалж: www.add.org ‘American Academy of Dermatology Association: How to Treat Sunburn

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн