Гоо сайхны брэндүүд хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц, хэрэглэхэд таатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, тэднийгээ сурталчилж олноор худалдаалах нь гол зорилго нь байсан үе аль хэзээний өнгөрч гоо сайхны салбар хийгээд хэрэглэгчдийн хүсэл зорилт нь өөр чиг хандлага руу хамтран шилжсэн нь: байгаль дэлхийгээ хайрлах чиг хандлага юм. Энэ ч цаанаа учир шалтгаантай юм. Дан ганц косметик үйлдвэрлэлийн салбар нэг жилд 120 тэрбум нэгж савалгааг үйлдвэрлэдэг гэвэл та итгэх үү? Та ч бас үүнийг мэдээд гоо сайхны брэндүүдийг савалгаандаа анхаарч дахин боловсруулагддаг, байгаль дэлхийдээ хор хөнөөл багатай савалгаа хийхийг хүсэж суугаа гэдэгт итгэлтэй байна. Тантай адил маш олон хүмүүс байдаг бөгөөд энэ нь ч гоо сайхны брэндүүдийг “ногоон” алхам хийхэд хамгийн том хөшүүрэг болсон гэж хэлж болно. Ийнхүү өөрчлөлт хийх нь тухайн брэнд өөрсдийн брэнд имиджийг сайнаар харуулаад зогсохгүй, хэрэглэгчдийнхээ хүсэлт санаачилгыг дэмждэг гэдгээ илтгэж харуулах бас нэгэн хэмжүүр болжээ. Одоо үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ дахин боловсруулагдахаар үйлдвэрлэх хйигээд өөрсдийн дизайнтайгаа хэрхэн хослуулж хийх балансын асуудал нүүрлээд байгаа юм.
Дэлхийн брэндүүд хэрхэн бүтээгдэхүүний савалгаагаа байгальд хор хөнөөл багатайгаар үйлдвэрлэж, худалдаалж байна вэ гэвэл:
- Дахин ашиглагдаж болохуйц (Reusable)
- Дахин савыг дүүргэн ашиглахуйц (Refillable)
- Дахин боловсруулагдахуйц (Recyclable)
- Бага хаягдал гарахуйц байхаар (Reduce excess waste)
Ирээдүйд энэ жагсаалт нэмэгдэх нь гарцаагүй. Харин гагцхүү инновацаар дамжуулж нэмэгдэнэ гэдэг нь тодорхой байна. Хүмүүс яг л гал тогоондоо дахин боловсруулалтыг чухалчилж үздэг шиг ариун цэврийн өрөөндөө ч уг хандлагатай адилхан болж ирж байна. Гоо сайхны брэндүүд “sustainable” буюу урт хугацаанд ашиглахуйц савалгааг бүтээж, хэрэглэгчдийн гарт авчрах гэрэлт ирээдүй тод байгаа бөгөөд үүний тухай өөр хоорондоо ярилцаж, мэдээллээ дамжуулж байх нь чухал байгаа билээ.
Let’s Save the Earth with @ROVECTIN!
ROVECTIN брэнд нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн савалгаа байгальд задралд ороход хялбар (biodegradable), дахин боловсруулагдсан цаасаар хийдэг бөгөөд шар буурцагны бэхээр хэвлэж гаргадаг билээ. Яагаад заавал шар буурцагны бэх вэ гэж үү? Учир нь шар буурцагны бэх нь энгийн бэхнээс илүү хурдан арилж, улмаар дахин боловсруулалтын процессыг хурдасгаж, хорт бодисын ялгарлыг бага байлгадагаараа давуу талтай юм. Үүний нэгэн жишээ бол ROVECTIN CLEAN-д багтсан бүтээгдэхүүнүүд байх боломжтой хамгийн л минимал, байгальд хялбар задралд орох, байгальд ээлтэй, шар буурцагны бэхээр хэвлэгдсэн байдаг. Үүнд багтсан Lotus Water Cream нь савалгаан дээрээ наах стикер зурагнуудтай дагалдаж ирдэг бөгөөд та савалгаагаа өөрийн хүссэнээрээ чимэглэх боломжтой байдаг. Байгаль дэлхийгээ хамгаалах чинь бас их сонирхолтой, зугаатай байж болж байна шүү!
Найрлага: ROVECTIN брэнд нь парабен агуулаагүй, химийн найрлага агуулаагүй, синтетик үнэртүүлэгчгүй, петро химийн элементгүй, формальдегид агуулаагүй, спирт болон амьтны гаралтай орц найрлага ороогүй байдаг.
Roundlab брэндийн савалгааны тухай
Манайд мөн төд удалгүй худалдаалагдаж эхлэх гэж буй “Roundlab” брэнд нь дахин боловсруулагдсан материалаар савалгаагаа хийдэг бөгөөд шар буурцагны бэхээр (soy ink printing) хэвлэгдэж гардаг билээ. Үүгээрээ “Roundlab” брэнд нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй, байгаль дэлхийгээ ч хамгаалж, түүний “гоо сайхан”-г нэмэгдүүлэхийг эрмэлздэг юм. “Roundlab” брэнд нь сүүлийн үед шинээр гаргаж буй бүтээгдэхүүнүүдээ “FSC”-гээр баталгаажсан цаасаар савалгаагаа хийж эхэлсэн нь үнэхээр л ногоон алхам болж байгаа хэрэг юм.
FSC-гээр баталгаажсан цаас гэж юу вэ? Энэ нь байгальд хамгийн бага хэмжээгээр хохирол учруулахуйц хариуцлагатай байдлаар ургуулж, ашигласан цаасыг хэлдэг. FSC гэдэг нь Англи хэл дээр Forest Stewardship Council хэмээх төрийн бус байгууллагын товчлолыг илэрхийлдэг. Тус ТББ нь дэлхийн ойн моддыг хамгаалах, тэдгээрийг зөв хариуцлагатай ашиглахыг дэмждэг бөгөөд мод, цаас зэргийг байгаль хийгээд нийгэмд хариуцлагатай байдлаар боловсруулагдсан болох баталгааг гаргаж өгдөг байна. Хэрвээ таны худалдан авсан бүтээгдэхүүний савалгаан дээр FSC гэсэн тэмдэглэгээтэй байвал тухайн бүтээгдэхүүний савалгаа нь байгальд хор хөнөөл багатай, хариуцлагатай байдлаар боловсруулагдсан аль эсвэл дахин боловсруулагдсан цаасаар хийгджээ гэж ойлгох нь ээ.
Танд сонирхуулахад:

Дэлхийн нийтийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн савалгааны эзлэх хувь хэмжээ, материалаар, 2018 он.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн байгальд ээлтэй савалгааны байр суурь, бүс нутгаар, 2019 (дахин боловсруулагддаг, дахин боловсруулагдах боломжтой, байгальд задрах чадвартай савалгаа, түгээмэл боловсруулагддаг)

Гоо сайхны бүтээгдэхүүний савалгааны зах зээлийн өсөлтийг бүс нутгаар хуваан үзүүлсэн байдал. (Ногоон- Өндөр буюу их өсөх хандлагатай, Шар- дунд зэрэг, Улаан- бага зэрэг)
Source: www.yesstyle.com, www.kosmeticaworld.com, www.nationalgeographic.com “The beauty industry relies on plastic: Can it change?”, www.perfectcommunications.com “What is FSC Certified Paper?”, www.racounter.net “Beauty brands are embracing sustainable packaging”