Бирсүүт жимс арьс арчилгаанд - u1W8AAAAAElFTkSuQmCC
Зөвлөгөө

Бирсүүт жимс арьс арчилгаанд

Бирсүүт жимсний (tangerine fruit) тухай
Юуны түрүүнд бирсүүт жүрж хэмээх жимснийхээ талаар товчхон танилцъя.
Бирсүүт жүрж бидний хэлж заншсанаар мандарин мөн үү? Олон хүмүүс мандарин болон бирсүүт жүржийг адилахн жимс гэж боддог хэдий ч үнэндээ бирсүүт жүрж нь мандарины нэгэн төрөл зүйлд хамаарагддаг байна. Эдгээр 2 жимс аль аль нь цитрус жимс буюу Citrus Reticulata хэмээх ангилалд багтдаг. Маш энгийнээр бирсүүт жүрж нь мандарин мөн боловч бүх мандарийн бирсүүт жүрж биш юм.


Тэгвэл бирсүүт жүрж нь хүний биед ямар ашиг тустай вэ?
Мэдээж цитрус жимсний төрөлд багтдаг бусад жимстэй адил бирсүүт жүрж нь Витамин С буюу аскорбийн хүчлээр баялаг. Түүнээс гадна Витамин Е, А, кальци, фосфор, төмөр, цайр болон каротиныг бирсүүт жүрж агуулдаг.
Бирсүүт жүрж болон бусад төрлийн цитрус жимсний хальсанд Витамин П агуулагддаг нь арьсан нэн чухал ач холбогдолтой байдаг байна. Яагаад вэ гэхээр Витамин П-н тусламжтайгаар Витамин С үйлчилгээгээ илүү сайн үзүүлж чаддаг байна.

Бирсүүт жимс арьс арчилгаанд - Бирсүүт жимс нь Витамин С А Е р баялаг.

Арьс арчилгаанд ямар давуу талтай вэ?

  • Антиоксидант шинж чанартай тул чөлөөт радикалын эсрэг, нарны хэт ягаан туянаас арьсыг хамгаалдаг
  • Коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж, хялгасан үрчлээ болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг
  • Арьсны өнгийг жигдрүүлж, гэрэлтсэн харагдуулахад тустай
  • Эсийн шинэчлэлтийг хурдасгаж, шархыг эдгээх чадвартай
  • Үрэвслийн эсрэг шинж чанартай тул батгыг эмчилж, батга гарахаас сэргийлэх үйлчилгээтэй
  • Агуулагдах олон төрлийн витамины тусламжтайгаар арьсыг илүү эрүүл, толигор байлгахад тустай
  • Элдэв бактериас үүдэлтэй халдварын эсрэг тэмцдэг
  • Нөсөө толбыг бүдгэрүүлдэг
  • Нүхжилтийг багасгах зэрэг маш олон төрлийн үйлчилгээг арьсанд нэг дор үзүүлж чаддаг.
  • Та арьс арчилгаандаа бирсүүт жимс агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг үү?
Бирсүүт жимс арьс арчилгаанд - Бирсүүт жимс нь Витамин С А Е р баялаг. 1

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн