Clinical formulations with integrity
Сүүлийн жилүүдэд арьс арчилгааны зах зээлд хүч түрэн орж ирж хэрэглэгчдэд маш үр дүнтэй боловч боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай болсон брэнд бол Канадын Deciem группийн The Ordinary юм. Гоо сайхны бүтээгдэхүүнд орсон идэвхт орцын концентраци нь маш өндөр боловч үнийн хувьд бусад ойролцоо найрлагатай брэндүүдээсээ харьцангуй хямд үнэтэй бөгөөд үнэтэй, савлагаа, бүтээгдэхүүний сурталчилгааны зардал гаргадаггүй зөвхөн найрлага технологидоо л анхаарал хандуулдаг аж. Тhe Ordinary бүтээгдэхүүнүүд нь гол орцоороо нэрлэгдсэн бөгөөд парабен, минерал тос, амьтны гаралтай тос, будагч бодисууд болон химийн гаралтай үнэр оруулагч, сульфат зэргийг агуулаагүй юм. Амьтан дээр туршилт хийдэггүй бас веган брэнд юм. Тhe Ordinary брэндийн талаарх илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.