
Deciem компанийн танилцуулга
Deciem компани нь 2013 онд Канад улсын Торонто хотод байгуулагдсан бөгөөд дэлхийн гоо сайхны салбарт өөрийн 10 брэндтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад хүмүүсийн хийдэггүйг хийж, гоо сайхны салбарт шинэчлэл хийж чадсан энэхүү компани нь эдүгээ 50 гаруй бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт хүргээд байгаа билээ.

Deciem компанийн түүх
Уг компанийг үүсгэн байгуулагч Brandon Truaxe нь хэд хэдэн гоо сайхны компанид ажиллаж байсан бөгөөд тэрээр нэгэн ярилцлагад “Гоо сайхны салбар бол хуурмаг” гэж хүртэл хэлж байсан. Тиймдээ ч тэрээр хамгийн сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүнийг хүн бүрд хүргэхээр зорьсон нь Deciem компанийг онцгой болгож, амжилтад хүргэсэн байна.
Deciem нэрийн утга
Deciem гэдэг үг нь арав гэсэн Латин хэлний “decima” үгээс гаралтай.
Brandon Truaxe-д хүн бүр л “Чи нэг дор 10 зүйлийг хийж чадахгүй” гэж хэлснээс болж энэхүү нэрийг өгөх болжээ. Тиймээс ч одоо 10 брэндийг үүсгэн, үйл ажиллагаа явуулж байна.

Deciem компанийн философи
Motto: We are abnormal (Бид энгийн биш).
Чанарыг үнээр хэмжихээ больсон өнөө цагт сайн чанар, өндөр үр дүнг хямд үнээр олгоно гэдэг тэр бүр брэндүүдийн хийж чадах зүйл биш юм. Гэхдээ Deciem бол чадсан. Үүнийгээ дагаад мэдлэгтэй, сониуч, мөн бүтээгдэхүүнд оруулж буй хүч хөдөлмөр, чанарыг үнэлдэг хэрэглэгчид Deciem-д нэмэгдсээр байна.
Байгальд төдийгүй амьтанд ээлтэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн зэрэгцээ савлагаандаа хүртэл анхаарч, байгальд задардаг нүүрстөрөгчийн агууламжгүй хайрцгийг ашиглаж байгаа нь уг компанийг “Тогтвортой”-гоор үйл ажиллагаа явуулахад түлхэц болж байгаа юм.
Deciem компанийн брэндүүд






The Ordinary брэндийн танилцуулга
Deciem компанийн 10 брэндээс хамгийн алдартай од брэнд бол The Ordinary юм. The Ordinary брэнд алдартай болсон шалтгаан нь хамгийн бага зардлаар гоо сайхны бүтээгдэхүүнд байж болох хамгийн өндөр хувиар идэвхт орцуудыг оруулж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадсанд байгаа юм. Бүтээгдэхүүний нэршлийг та бүхэн мэдэх байх, энгийн нэр биш харин шууд тухайн бүтээгдэхүүнд орсон идэвхт орцоор нэрлэсэн нь мөн онцлог бөгөөд бүтээгдэхүүний нэр сонгоход илүү зардал, цаг зарцуулаагүй юм. Жишээ нь: Amino Acids + B5, Glycolic Acid 7% Toning Solution, Niacinamide 10% + Zinc 1% гэх мэтчилэн тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй орцоор нэрлэсэн.
The Ordinary брэндийн давуу тал:
- Идэвхт орцын агууламж хамгийн өндөр хувьтай
- Арьсны асуудал уруу чиглэсэн
- Хорт бодис агуулаагүй
- Өндөр үр дүнтэй
- Хямд үнэ
- Ямар нэгэн influencer эсвэл алдартай хүнээр брэндээ сурталчлуулдаггүй, 100% хэрэглэгчдийн сэтгэгдлээр маркетингаа явуулдаг
The Ordinary брэндийн шагнал

