Шинэхэн ургацын ногоо таны арьсанд - 2Q==
Зөвлөгөө

Шинэхэн ургацын ногоо таны арьсанд

Намар цаг ирлээ. Дагаад шинэ ногоо ирлээ. Харин шинэ ногоонд юу агуулагддаг билээ? Мэдээж олон олон витамин, амин дэмүүд. Тэгвэл энэ удаагийн мэдээллийн булангаараа та бүхэндээ ногооны эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар бэлтгэн хүргэж байна. Эрүүл биед эрүүл арьс оршино.

Сонгино
Чанарууд: Бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, үжлийн эсрэг
Агуулагддаг амин дэм: Витамин А, С, Е- эдгээр амин дэм нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахад ач тустай байдаг.


Та сонгино идсэнээр дан ганц арьс ч гэлтгүй, үс, уруулаа хүртэл арчилж байгаа гэж ойлгож болно. Сонгинод агуулагддаг хүчтэй антиоксидантууд нь хортой бодисыг цусны эргэлтээр дамжуулж гадагшлуулдаг. Мөн чөлөөт радикалын эсрэг идэвхитэй нэгдлүүд агуулагддаг учраас хөгшрөлтийн эсрэг, мөн үрэвслийн, батганы эсрэг үйлчилгээтэй байдаг. Витамин С-н агууламж нь бидний арьсыг гэрэлтсэн, толигор болгох үйлчилгээтэй.
food.ndtv.com

Information On Growing Onions In The Garden

Хүрэн манжин
Чанарууд: Антиоксидант, хөгшрөлтийн эсрэг, үрэвслийн эсрэг, арьсыг гэрэлтүүлэх
Агуулагддаг амин дэм: Витамин С, Кали, Төмөр


Мэдээж хүрэн манжин хэрэглэснээр биенээс хорт бодисыг гадагшлуулах чадвартайг хүн бүр мэдэх байх. Зөвхөн нэг хүрэн манжин хүний өдөрт авах ёстой фолийн хүчлийн 22%, кали 8% бүрдүүлдэг байна.
Түүнээс гадна хүрэн манжин нь цус төлжүүлэх, цусны эргэлтийг сайжруулдаг. Харин гоо сайхан талаасаа арьсыг илүү гэрэлтсэн, байгалийн төрхийг улам тодотгож өгөхөөс гадна үс уналтын эсрэг үйлчилгээтэй байна.
healthline.com

Beet Juice - Homemade & Healthy Cleansing Boost

Помидор/Улаан лооль
Чанарууд:
Антиоксидант, нөсөө толбо бүдгэрүүлэх,
Агуулагддаг амин дэм: Витамин С, Витамин А, Витамин В, кали, магни


Улаан лоольд “lycopene” хэмээх каретенойд агуулагддаг. Энэ нь чухам улаан өнгийг нь бүрдүүлдэг бөгөөд зарим судлаачид тус нэгдлийг арьсны хавдрын эсрэг үр нөлөөтэй гэж үздэг. Мэдээж улаан лооль нарны тосыг орлохгүй хэдий ч идсэн тохиолдолд наранд түлэгдэх, UV хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтлүүдэд бага өртдөг болох нь тогтоогджээ. 2006 оны судалгаагаар 10-12 долоо хоногийн турш улаан лооль (lycopene-р баялаг) идэхэд наранд мэдрэг байдал нь буурсан гэх сонирхолтой баримт гарсан байна.
healthline.com

Growing Tomatoes - The Ultimate Guide To Growing Tomato Plants

Байцаа
Чанарууд
: Антиоксидант, батганы эсрэг, детоксжуулах (хоргүйжүүлэх)
Агуулагддаг амин дэм: Бета-керотин, Витамин С, Витамин К, хүхэр


Байцааг зөв горимоор хадгалсан тохиолдолд 3 долоо хоногоос 2 сар хүртэл хадгалах боломжтой байдаг бөгөөд жилийн бүхий л улиралд хэрэглэхэд тохиромжтой. Хэрвээ та гоё гэрэлтсэн арьстай, эрүүл чийрэг биетэй болохыг хүсвэл байцаа танд үнэнчээр туслана. Нэг аяга чанасан байцаанд зөвхөн 33 калори л агуулагддаг гэвэл та итгэх үү? Байцаанд агуулагддаг Витамин С нь чөлөөт радикалын эсрэг үйлчилгээтэй бол ‘хүхрийн’ агууламж нь батгыг эдгээх, цаашлаад экземд хүртэл эерэг нөлөөтэй байдаг байна.

All About Cabbage (Green, Red, Napa) | Chew Out Loud

Хулуу
Чанарууд:
Антиоксидант, үрчлээний эсрэг, батганы эсрэг, үрэвслийн эсрэг
Агуулагддаг амин дэм: Витамин А, Витамин С, Витамин Е, цайр, кали, AHA


Хулуу нь алдарт найрлага болох AHA-р баялаг байдаг учраас арьсан дээрээ түрхэж хэрэглэхэд арьсны гадаад давхаргын үхэжсэн эд эсийг зөөлхөн гуужуулах чадвартай байдаг байна. Мөн дээр дурьдсан, “lycopene” хэмээх (улаан лоольд мөн агуулагддаг) нэгдлийг агуулдаг учраас нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.
Хулуу нь арьсыг нөхөн төлжүүлж, олон төрлийн ашигтай шим тэжээлээр хангадаг. Мөн найрлагынх нь тухайд Витамин Е агууламж өндөр байдаг тул нүх сүвийг агшаах, илүүдэл тослогийг хариулах, үрэвслийн эсрэг үйлчилгээг гайхалтай үзүүлж чаддаг байна. Хамгийн эхэнд дурьдсан хулууны зөөлөн гуужуулах шинж чанарыг ашиглан тус ногоог таны төсөөлснөөс ч илүү олон төрлийн бүтээгдэхүүнд агуулдаг.
allure.com

Botanical Roots: Why you should eat pumpkin | Loop Barbados

Броколли
Чанарууд:
Антиоксидант, чөлөөт радикалын эсрэг,
Агуулагддаг амин дэм: Цайр, Витамин А, Витамин С, lutein (Бета-кератинтай төсөөт)


Энд нэгэнт л арьс арчилгаанд үзүүлэх ач тусыг ярьж байгаа учраас эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг алгасаад шууд гол сэдэв рүүгээ үсэрцгээе. Броколли (цэцэгт байцаа гээд бас монголоор нь бичих хэрэгтэй байх ;-)) нь “sulphoraphane” хэмээх чухал нэгдлийг өөртөө агуулдаг нь арьсны зарим хорт хавдраас сэргийлдэг байх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ. Лабораторийн туршилтаар энэхүү броколлинд агуулагддаг “sulphoraphane” нэгдэл нь UV туяанд үхэжсэн эд эсийн тоог 29%-иар бууруулсан байна. Мөн тус судалгаагаар коллаген үйлдвэрлэлтийн хэмжээг нэмсэн гэсэн судалгаа гарсан байна.

Top 14 Health Benefits of Broccoli

Төмс
Чанарууд:
Антиоксидант, үрчлээний эсрэг, арьсыг гэрэлтүүлэх
Агуулагддаг амин дэм: Витамин С, Бета-керотин, lycopene (чөлөөт радикалын эсрэг), каротенойд (нарны хэт ягаан туяанаас хамгаалах)


Төмс нь арьсыг гэрэлтүүлэх, нөсөө толбыг бүдгэрүүлэх мөн арьсыг зөөлөн гуужуулах чадвартай байдаг. Танд сонирхуулахад: хэрвээ та ямар нэг шавьжинд хатгуулж, таны арьс загатнах тохиолдолд нэг нимгэн зүсэм төмс 3-5 минут тавиад үзээрэй. Энэ нь загатнааг бууруулж, арьсыг тайвшруулахад тустай байдаг байна.
mag.octoly.com

Ready stock]Malaysia Ubi Kentang Potato 5KG +- 马铃薯 | Lazada

Хаш
Чанарууд:
Антиксидант , хөгшрөлтийн эсрэг
Агуулагддаг амин дэм: Витамин С, төмөр, кальци, Витамин В6, Витамин В3, Витамин К, зэс,


Хаш ногоог та төдийлөн их хэрэглэдэггүй бол танд одооноос хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Хаш ногоо нь уургаар баялаг хэдий ч калори багатай, ой санамжийг сайжруулах “nasunin” хэмээх хүчтэй антиоксидант агуулдаг, ясыг бэхжүүлдэг, үс ургалтыг дэмждэг, биеийн даралтыг бууруулдаг, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг гэх мэт маш олон ач тустай байдаг байна.
tasteofhome.com

Eggplant: Health benefits and nutritional information

Лууван
Чанарууд:
Антиоксидант, чөлөөт радикалын эсрэг, хавдрын эсрэг
Агуулагддаг амин дэм: Витамин А (240 мл буюу нэг аяга луувангийн шүүсэнд хүний өдөрт авах А амин дэмийн 255% агуулагддаг), Витамин С, Витамин К, Кали, Витамин В6

Лууван нь нүдний эрүүд мэндэд нэн чухал ач холбогдолтой. Хэд хэдэн судалгаагаар Витамин А-р баялаг хоол хүнсийг тогтмол идсэнээр сохрох, нүдний хараа муудах зэрэг магадлалыг бууруулдаг. Мөн түүнчлэн, хоол боловсруулалтыг дэмжих, дархлааг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, хавдрын эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна.
Лууванг хэрэглэснээр арьсны коллаген үйлдвэрлэлтийг дэмжих, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, чөлөөт радикалын эсрэг хамгаалах, арьсны өнгийг жигд болгох зэргийг өөрт агуулагдах олон төрлийн амин дэмээр дамжуулан бидэнд өгч чаддаг байна. Тэгэхээр оройн хоолондоо лууван ахиухан хэрэглэхээ мартуузай.
healthline.com

Carrots: Planting, Growing, and Harvesting Carrots at Home | The Old  Farmer's Almanac

Өргөст хэмх (Cucumber)
Чанарууд: Арьсыг тайвшруулах, чийгшүүлэх
Агуулагддаг амин дэм: Витамин А, В, С, Е

Энэтхэг улсад 3,000 гаруй жилийн өмнөөс эхлэн өргөст хэмхийг ургуулж эхэлсэн байдаг. Өргөст хэмхийн 96% нь ус байдаг учраас биеийн шингэнийг нөхөж, хорт бодисыг гадагшлуулахад тустай байдаг. Арьс арчилгаанд өргөст хэмхний усны өндөр агууламж, болон арьсыг тайвшруулах онцгой үйлчилгээг ашиглах нь элбэг байдаг. Мэдээж бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Cucumber Extract | Ingredients | Peter Thomas Roth

Бууцай (Spinach)
Чанарууд: Шим тэжээлээр хангах, үрэвслийн эсрэг, антиоксидант
Агуулагддаг амин дэм: Витамин А, С, К

Арьсыг эрүүл, толигор, гэрэлтсэн байхад нэн шаардлагатай чухал амин дэмүүд болох А болон С бууцайнд агуулагддаг. Бууцайг хоол хүнсэндээ хэрэглэснээр дан ганц арьсанд үр нөлөө үзүүлээд зогсохгүй, үс, ясанд ч эерэг үр нөлөөг үзүүлдэг. Багадаа идэх дургуй байсан ч одоо хэрэглэхэд илүүдэхгүй шүү.

Spinach 101: Nutrition Facts and Health Benefits

Чинжүү (Bell Pepper)
Чанарууд: Антиоксидант, хөгшрөлтийн эсрэг (коллаген үйлдвэрлэлтийг дэмждэг), арьсыг гэрэлтүүлэх
Агуулагддаг амин дэм: Витамин С, Витамин В6, Бета-керотин, Витамин А

1 ширхэг улаан чинжүүнд таны өдөрт авах Витамин С хэмжээг 100% хангадаг. Мөн түүнээс гадна үрчлээсийг багасгах, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй “каротенойд” хэмээх онцгой нэгдэл агуулсан нь түүнийг яахын аргагүй чухал ногоо болгодог. Арьсны эсийг шинэчилж, коллаген үйдвэрлэлтийг нэмэгдүүлдэг зэрэг түүний эерэг нөлөөг үнэлж барамгүй. Идэхэд үнэхээр амттай энэ ногоо ердөө 33 калорийг л агуулдаг.

Eating Bell Peppers Can Be Good For Your Skin. Here's Why

Цоохор майлз (celery)
Чанарууд: Антиоксидант, улайлтын бууруулдаг, эсийн шинэчлэлтийг сайжруулдаг
Агуулагддаг амин дэм: Витамин А, С, К

2019 онд л гэхэд Instagram дээр #celeryjuice хаштаг 209,000 удаа ашиглагдсан байсны нэг нь олны танил Kim Kardashian байсан юм. Цоохор майлз ногоо нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна гоо сайханд олон тооны ач холбогдолтой байдаг. Түүний антиоксидант чанар нь чөлөөт радикалын эсрэг идэвхитэй үйлчилж, эсийн шинэчлэлтийг тасралтгүй явуулж байдаг байна. Энэ бүхний үр дүнд таны арьс илүү зөөлхөн, толигор, улайлтгүй болно.

The Buzz: Celery Juice

amodrn.com


Бид жилийн 4 улиралд шинэхэн хүнс ногоо авч хэрэглэх бүрэн боломжтой байдаг. Энэ боломжийг та зөв ашигласнаар өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын сацуу, эрүүл залуу арьстай байлгахад туслах юм. Эрүүл хүнс- эрүүл бие.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн