Хар батга гэж юу вэ? - 9k=
Зөвлөгөө

Хар батга гэж юу вэ?

Хар батгыг open(нээлттэй) комедон гэж нэрлэдэг.

Бидний арьсны нүхийг арьснаас байгалиасаа ялгарах тос буюу себум, үхэжсэн арьс болон гадны бохирдуулагчид зэрэг бөглөж байдаг. Зарим тохиолдолд энэ нүх нь гадуураа арьс үүсгэн бүрхэгддэг бөгөөд closed comedone буюу цагаан батга гэж нэрлэдэг. Харин нээлттэй комедон буюу гадуураа бүрхүүл үүсгээгүй нь хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлд орох үед исэлдэж бараан өнгөтэй болсноор арьсан дээр хар цэг болж харагддаг учраас энгийн ярианд хар батга гэдэг.

 

Хар батгыг арчлах:

  • Гэрийн нөхцөлд хар батгыг хүчтэй даралт зүүлэн шахвал арьсны гэмтээн үрэвсэл үүсгэж, цаашлаад сорвитой болох магадлалтай.
  • Том ширхэгтэй,ширүүн скраб болон хүчтэй цэвэрлэгч сойз хэрэглэхийг зөвлөдөггүй.
  • Хар батганы эсрэг хуулдаг маск нь тухайн үедээ сайн цэвэрлэх боловч арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж гадны нөлөөнд эмзэг болгодог.
  • Найрлагадаа хүчил агуулсан ялангуяа BHA буюу тосыг уусгадах хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Каолин, ghassoul гэх мэт шавартай маск тогтмол хэрэглэж нүхээ цэвэрлэнэ.
  • Astringent буюу нүх агшаах шинж чанартай тонер хэрэглэх (Спиртний найрлага ороогүй)
Хар батга гэж юу вэ? - 2Q==