Galactomyces гэж юу вэ? - r+QAAAABJRU5ErkJggg==
Найрлага

Galactomyces гэж юу вэ?

Энэ удаагийн мэдээллийн булангаараа та бүхэндээ Galactomyces хэмээх арьс арчилгаанд байр сууриа хүчтэй эзлээд буй найрлагын тухай дэлгэрэнгүй авч үзэх гэж байна. Арьс арчилгаандаа нэмэх гайхалтай орц гэдэгтэй та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна!

Galactomyces гэж юу вэ?

SK-II брэндийн домогт First Treatment Essence-н 90%-г эзэлдэг энэхүү орцыг Японы саке архи, будааны вино, мисо шөл зэрэгт агуулагддаг нэг төрлийн эсгэгч хөрөнгөнөөс гаргаж авдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд ордог нэршил нь Galactomyces Ferment Filtrate бөгөөд энэ нь хөрөнгийг исгэж (нэрмэл хийх явцдаа) шүүж авдаг өнгөгүй тунгалаг шингэн юм. Galactomyces хөрөнгөний арьс арчилгаан дахь үр ашгийг 1970 онд Саке хийдэг Японы нэгэн үйлдвэрт санамсаргүй байдлаар олсон аж. Тухайн үйлдвэрт олон жил ажилласан 50 гаран настай эрчүүдийн гарны арьс нь маш цагаан, үрчлээгүй, булбарай яг л залуу охидынх шиг байсан бөгөөд юунаас болж ийм байгааг шалгасаар энэхүү исгэгч хөрөнгө арьсанд олон төрлийн ашиг тустайг олсон аж.

Galactomyces бодит үр дүн

Galactomyces Ferment Filtrate нь төрөл бүрийн пэптид, витамин, уураг, амин хүчлээр баялаг юм. 2014 онд “Asian Journal of Beauty and Cosmetology”-д нийтлэгдсэн Солонгосын эрдэмтдийн судалгааны ажил, 2015 онд Японы эрдэмтэн Такэй нарын гаргасан ажлуудаар тус найрлагын арьс арчилгаанд өгсөн үр дүнгүүд батлагдсанаар К-Beauty брэндүүд өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Эдгээр судалгаанаас хархад Galactomyces нь арьсыг цайруулж, арьсны байгалийн тос себум болон нүхжилтийг багасгаж, мөн үрчлээний эсрэг үйлчилдэг болох нь тогтоогдсон юм. 2014 онд хийгдсэн судалгааны туршилтад нийт 20 хүн оролцсон бөгөөд 97%-ийн Galactomyces-г өдөрт 3 удаа нүүрэндээ түрхэж 2-3 сар болсны дараа доорх үр дүн илэрсэн аж.

Нүхжилт: 15.66% багассан (20 хүний дундаж)

Хар батга: 21.84% багассан (20 хүний дундаж)

Тослог тэнцвэр: Арьсанд хэт их себум (бидний арьсны байгалийн тос) үйлдвэрлэлт 64.17% багассан.

Арьсны өнгө: Нийт хүмүүсийн арьсны өнгө 2.49% цайрсан. Туршилтад оролцсон ихэнх хүний арьсны өнгө цайж, тунгалаг гэрэлтсэн болсон нь энгийн нүдээр харахад маш тодорхой харагдаж байсан aж.

Батгашилт: 9.59% багассан

Galactomyces гэж юу вэ? - yeast


Арьсны ямар асуудлуудад тохиромжтой вэ?

Арьсны өнгө гундаж, өнгө жигд биш арьс

Хар, цагаан батгашилттай арьс

Арьсны байгалийн тослог буюу себум үйлдвэрлэлт хэт их арьс

Арьс унжсанаас болж нүхжилт доошоо зууван болж унжсан арьс

Гаднын цочроогчдоос болж арьсны хоригийн үйл ажиллагаа муудсан арьс

Үрчлээтсэн арьс


Galactomyces хүн бүрд тохирох уу?

Хэдийгээр Galactomyces нь харшил өгөх магадлал багатай маш зөөлөн төрлийн орц боловч Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд орохдоо голчлон 50-аас дээш хувиар орж байгаа бa энэ нь зарим тохиолдолд хэт эмзэг арьстай хүмүүсийн арьсыг эмзэглүүлэх тохиолдол байдаг. Эмзэг арьстай хүмүүс бага багаар түрхэж арьсандаа дасган хэрэглэвэл зохистой.

Мөн Galactomyces нь исгэгч хөрөнгө буюу нэгэн төрлийн мөөгөнцөр учраас мөөгөнцрийн гаралтай батга шиг харагддаг Fungal Acne (Malassezia folliculitis)–той хүмүүсийн асуудлыг улам сэдрээдэг учраас хэзээ ч хэрэглэж болохгүй.

Жич: Монгол шиг хуурай цаг агаартай газарт Fungal Acne маш ховор тохиолддог бөгөөд энгийн цагаан батгаа Fungal acne гэж буруу оношлох тохиолдол их ажиглагддаг. Тиймд мэргэжлийн эмчид үзүүлж, оношилно уу.

Galactomyces орсон алдартай бүтээгдэхүүнүүд

Galactomyces гэж юу вэ? - 51023924

“SK-II First Treatment Essence” PITERA™ буюу Galactomyces-н SK-II брэндийн патентласан орцыг 90% агуулсан.

 

 

Galactomyces гэж юу вэ? - 51NpIxr1z4L

“Manyo Factory Galacto Niacin” Galactomyces-г 97% агуулсан. Уг брэндийг алдарт хүргэсэн бүтээгдэхүүн.

  1. Galactomyces гэж юу вэ? - Rose Glactomyces Serum

    “iUNIK Rose Galactomyces Serum” Galactomyces-г 10% агуулсан. Эмзэг арьстай хүнд тохиромжтой.

    Galactomyces гэж юу вэ? - 613M i5uakL. SY355 1

    “Cosrx 95% Galactomyces Essence” Galactomyces-н шингэрүүлсэн хандыг 95%-аар агуулсан.

 

Cloud Nine-аас санал болгох бүтээгдэхүүн

К-Beauty брэнд болох ITFER-ийн шилдэг бүтээгдэхүүний нэг болсон энэхүү серум нь Галактомицины ферментийг 90%, мөн 2%-ийн Niacinamide-г агуулсaн тул арьсны тослогжилтийг тэнцвэржүүлж, нүхжилтийг багасгаж, үрчлээг тэнийлгэж, батгашилттай тэмцэх төгс найрлагыг бий болгосон юм.

Нэмээд 5 төрлийн гиалуроны хүчил, арьсыг бэхжүүлдэг Пантенол (Витамин В5) зэргийг агуулсан учраас арьсыг хуурайшуулах, эмзэгшүүлэх магадлал тун багатай. Тослог, холимог, хар цагаан батгатай, өнгөө алдсан арьсыг хурдан хугацаанд сэргээж, толигор болгоход тусална.

Galactomyces гэж юу вэ? - 0b1cd2b4219f764bb4db0a2b4a8f1a28

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн