Нүд орчмын өвчингүй цагаан өнгийн хатуу жижигхэн булдруунууд буюу Milia гэж юу вэ? - 2Q==
Зөвлөгөө

Нүд орчмын өвчингүй цагаан өнгийн хатуу жижигхэн булдруунууд буюу Milia гэж юу вэ?

MILIA гэж юу вэ?

Бидний арьс нь ус болон тосноос гадна кератин, коллаген, эластин гэх мэт уургуудаас бүрддэг. Арьс, үсийг бий болгодог хамгийн чухал уураг буюу кератиний үйлдвэрлэл ихсэж арьсан дор хуримтлагдах болон арьсны үхэжсэн эс гуужихгүй арьсан дор дарагдах үзэгдлийг Милиа гэж нэрлэдэг. Ихэвчлэн нүдний зовхи гэх мэт эмзэг хэсэгт үүсдэг бөгөөд хатуу, цайвар, цагаан өнгөтэйгээр бөөгнөрөн сувд шиг үүсдэг.

Энэ нь батга, тослогжилт, нүх бөглөрөх зэрэгтэй хамааралгүй бөгөөд арьсны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хүмүүс энгийн цагаан батга болон хөлсний хэт их ялгарлаас үүсдэг fungal acne-тай андуурч буруу арчлах тохиолдол их байдаг.

Нүд орчмын өвчингүй цагаан өнгийн хатуу жижигхэн булдруунууд буюу Milia гэж юу вэ? - 2Q==

MILIA яагаад үүсдэг вэ ?

Нүд орчмын өвчингүй цагаан өнгийн хатуу жижигхэн булдруунууд буюу Milia гэж юу вэ? - 2Q==

Гол шалтгаанууд

Хэт хүнд тослог ихтэй тос, хүнд зовхины тос мэт түрхэх
Нүүрээ гуужуулахгүй байх (үхэжсэн арьс хуримтлагдах)
Арьсны нөхөн төлжих процесс хэт удаашрах

Нүүрний будагтайгаа унтах
Наранд арьс гэмтэх
Нүүрээ хэт их гуужуулах эсвэл лазер эмчилгээнд хэт их орох

* Milia en plaque гээд генетикээс үүдэлтэйгээр гардаг тохиолдол байдаг.

Хэрхэн арчлах вэ?

Хэрвээ арьсны нөхөн төлжих процесс хурдасвал өөрөө алга болох тохиолдол байдаг учраас AHA гуужуулагч (Glycolic Acid гэх мэт) , витамин С, витамин A (ретинол) хэрэглэх

Хэзээ ч гэрийн нөхцөлд шахаж болохгүй, авхагдахгүйгээс гадна сорви үлдээдэг.зүүгээр оролдож аваад байдаг хүмүүс зогсооно уу!!

Мэргэжлийн арьсны эмч дээр очиж милиаг түүлгэх хэрэгтэй. эмч нарт милиаг цэвэрлэдэг хэд хэдэн арга эмчилгээнүүд байдаг.

Нарны тосбайнга хэрэглэх нь томруулахгүй байхад туслана.