Retinal гэж юу вэ? -
Найрлага

Retinal гэж юу вэ?

Retinal /aka retinaldehyde/ нь ретинолоос ямар ялгаатай вэ? Бид өмнө нь ‘ретинолын’ талаар энд тэндгүй сонсож, нэлээд их мэдлэгжсэн байдаг бөгөөд түүнийг арьс арчилгаанд хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй од найрлага болохыг нь мэддэг. Тэгвэл ретинолоос илүү хүчтэй, мөн Витамин А-н нэгэн дайвар хэлбэр болох ретинал нь чухам юу вэ?


Ретинойд буюу Витамин А-н дайвар нь эмч нарын өдийг хүртэл олж нээсэн ‘мөнхийн ус’-тай хамгийн ойр зүйл болов уу гэлтэй. Витамин А-н эдгээр дайврууд арьсны эсийн түвшинд үйлчилж, үрэвслийг намжаах, коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, арьсыг илүү жигд, зөөлөн болгох, нүхжилтийг багасгах, батганы эсрэг үйлчилгээ үзүүлэх гэх мэт ер нь л арьсыг эрүүл, залуу бөгөөд толигор харагдуулах цогц үйлчилгээг үзүүлэх чадамжтай байдаг.

Retinal гэж юу вэ? - 2


Ретинолын ойрын хамаатан ретинал нь Витамин А-н ‘prescription-strength’ retinoic acid буюу зөвхөн эмчийн бичгээр олгогддог ретинойн хүчилтэй хамгийн дөхөж очих хэлбэр нь юм. Ретинол болон ретинал хоёрын хоорондын гол ялгаа нь үйлчилгээ үзүүлэх хугацаа байдаг. Ретинол арьсанд шингэж идэвхитэй ‘retinoic acid’ болох үйл явцдаа 2 шат дажлагыг дамждаг: ретинолоос ретинал, түүний дараа ретиналаас ретинойн хүчил. Харин ретинал нь зөвхөн нэг л шат дамжлагаар арьсанд нэвчиж ретинойн хүчил болж хувиран үзүүлэх ёстой олон үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг гэсэн үг юм. Ретинойн хүчил гэдэг нь Витамин А-н хүний арьсанд агуулагддаг идэвхитэй хэлбэрийг хэлдэг. Энэ утгаараа ретинол нь арьсанд бодит үр дүн гартал илүү их уддаг гэсэн үг. Ретиналын илүү хурдан үйлчилгээ нь илүү хурдан үр дүн гэсэн үг хэдий ч арьсыг эмзэгшүүлэх магадлал нь ихэсдэг. Мэргэжлийн эмч нар зөвлөхдөө ретинол/ретинал хэрэглэж байхдаа арьсаа бага багаар дасгаж, өдөр хоорондын зайтай, давтамжаа бага багаар ихэсгэхийг зөвлөдөг.


0.5% ретинал болон 0.5% ретинойн хүчлийг хооронд нь харьцуулсан нэгэн судалгааны үр дүнд ретинал эмчийн жороор л олгогддог ретинойн хүчлээс дутхааргүй өндөр үр дүн үзүүлж, нарны хэт ягаан туяанаас үүссэн гэмтлийн шинж тэмдгийг бууруулсан зэрэг эерэг үр дүнг арьсанд бага эмзэгшилтэйгээр үзүүлж чаджээ.

Retinal гэж юу вэ? - 5


Ямар нэг ретинойд агуулсан бүтээгдэхүүн хайхдаа зөвхөн идэвхитэй найрлага өндөр агуулсан бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр идэвхитэй найрлагын хажуугаар арьсыг тайвшруулах, идэвхитэй найрлагаа ‘дэмжих’ зөөлөн орц найрлага хамт агуулсан бүтээгдэхүүн сонгохыг танд зөвлөж байна. Ингэснээр таны арьс огцом эмзэгшихгүйгээр, уг гайхалтай найрлагын давуу талуудыг урт хугацаанд авах боломжтой болно.


Тун удахгүй яг ийм төрлийн бүтээгдэхүүн Cloud Nine дэлгүүрт…

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн