Энэхүү салфеткан маск нь нүхжилтийг багасгаж, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй. Бидний өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэдэг өндөгний цагаан(albumen-альбумин нь уургаар баялаг бөгөөд нянгийн эсрэг үйлчилгээтэй лизоцим хэмээх фермент агуулдаг тул хар батгыг багасгаж, нүхэнд бөглөрсөн тослог болон бохирдлыг цэвэрлэж, батганы үрэвслийг намжаахад тусалдаг.
Энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
🐇 Амьтан дээр туршилт хийгддэггүй.
🍀 EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
Tergelsar –
Shiigshil sn ugdug taalagdsan
batzaya.batjargal01 –
Хүүхэд байхад өндөг хутгаад нүүрэн дээрээ тавих гэж заваардаг байлаа. Нэг өндөг хагаллаа гээд бүгдийг нь нүүрэн дээрээ тавина гэж байхгүйн дээр үлдэгдлийг нь хадгалж чадахгүй гэх мэт асуудлуудтай. Харин энэ маск бол амар юм байна. Өндөг тавихаар хатаад нүүр татдаг шиг хальт татагдаж байгаа мэдрэмж өгдөг, гэхдээ хөөрхөн чийгшүүлнэ. 5/5