Cloudnine cares!

Men have a skin too!

Хөл бөмбөгийн спорт нь гадна талбайд ихэвчлэн тоглодог учир арьсны асуудлууд үүсэх эрсдэл их байдгийг бид анзаарлаа. Амжилтын төлөө хөдөлмөрлөж, тууштай бэлтгэл хийхдээ өөрийгөө ч мөн марталгүй хайрлаасай гэсэн чин хүслээр бид Эрчим Б багтай хамтран ажиллаж байна.

Тус баг нь Эрчим клубын хамгийн залуу тамирчидтай баг юм. 15 настайгаасаа эхлэн хөл бөмбөгийн спортод дурлаж, өөрсдийн ур чадвараа улам дээшлүүлэн мэргэжлийн тамирчин болохоор зорьж буй 16-24 насны 28 залуугаас бүрддэг. Бидний хамт олны зүгээс залуу тамирчдийнхаа ирээдүйн зорилгод нь амжилт хүсээд арьс арчилгааны бүтээгдэхүүн болон хөл бөмбөгийн өмсгөл зэргээр энэ улиралын тоглолтыг нь ивээн тэтгэлээ.

 

Залуучууд маань гадаа бэлтгэл хийхдээ нарны тосоо тогтмол түрхэж хоёр цаг тутамд сэргээх, бэлтгэлийн дараа арьсаа зөв цэвэрлэх, тогтмол чийгшүүлж байх зэргээр арьсандаа анхаарч, өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй билээ.

DSC00564-400x600-min
DSC00541-400x600-min

Арьс арчилгаа нь хүн бүрт зориулагдсан бөгөөд арьсаа арчлах гэдэг нь эрүүл мэнддээ анхаарч витамин ууж буйтай л ижил зүйл юм.

Манай хамт олон цаашдаа үргэлж хичээж, хөдөлмөрлөж буй залуу үеэ анхаарч, дэмжиж ажилласан хэвээр байх болно.