ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Энканто салбар:  БЗД 26-р хороо, Энканто молл 3 давхарт. (ХУД-ын И-мартын зүүн хойд талд)

Орос элчин салбар: Мөнгөн завъяагын эсрэг талд , Орос элчингийн баруун талд хуучнаар Souvenir house-ийн байр.

Режис салбар: ХУД, 120 мянгатын тэмээтэй хөшөөний зүүн талд, Режис Плэйс таур 3 давхарт.

Орчлон салбар: БЗД, Хөдөө аж ахуйн яамны чанх урд, Орчлон комплекс 1 давхарт.

40 мянгат салбар: СБД, 4-р хороо, 40 мянгатын төв зам дагуу.

ТАРА салбар: ХУД, Тара Центр, 2 давхарт

Яармаг салбар: ХУД, 4-р хороо, Сити Плас хотхоны үйлчилгээний төв, 1-р давхарт

Дархан салбар: Дархан аймаг, Аму Молл, 1 давхарт.

Эрдэнэт салбар: Эрдэнэт хот, Орхон Молл, 2 давхарт

Таны захиалга төлбөр 100% төлөгдсөнөөр баталгаажих бөгөөд захиалгын мэдээллийг бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тань илгээх болно.

Хүргэлт захиалга хийгдсэнээс хойш 72 цагийн дотор хүргэгдэнэ.

Бүх бүтээгдэхүүнээ импорт хийн оруулж ирэхдээ тухайн үйлдвэрлэгч улсаас гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) болон бусад аюулгүйн чанар, шинжилгээний бичгийг хуулийн дагуу бүрдүүлж авдаг бөгөөд бүх бүтээгдэхүүндээ гаалийн татвар төлж, мэргэжлийн хяналтын лабораторид шалгуулдаг болно. Үүнээс гадна эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг.

Бид брэнд эзэмшигчдийн итгэмжлэгдсэн харилцагч болсноор албан ёсны эрхтэйгээр Монгол улсад бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Та манай онлайн дэлгүүрийн арьсны төрөл болон арьсны асуудал цэсийг ашиглаад өөрт тохирсон бүтээгдэхүүнийн сонгохоос гадна манай сошиал хуудсаар холбогдож арьсныхаа онцлогт тааруулан арьс арчилгааны зөвлөгөө болон тохирох бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч болно.

Үнэнч хэрэглэгч таньд зориулсан аппликейшн юм.
Та өөрийн гар утсандаа Cloudnine Loyalty application-ыг татан суулгаснаар төрсөн өдрийн урамшуулал , хямдрал урамшууллын мэдээлэл авах мөн зөвхөн дэлгүүрээс худалдан авалт хийгдсэн үнийн дүнг цуглуулан хөнгөлөлт эдлэх боломжтой.
1,000,000 төгрөг цуглуулаад 2%
3,000,000 төгрөг цуглуулаад 3%
5,000,000 төгрөг цуглуулаад 5%

Та сонгосон бүтээгдэхүүнээ сагсанд хийж захиалга хийх товчийг даран купон оруулах хэсэгт купон кодыг оруулснаар хөнгөлөлт урамшууллаа идэвхжүүлнэ. Хямдарсан бүтээгдэхүүнд купон код үйлчлэхгүй.

Биет бэлгийн карт:  Та 200,000 төгрөгөөс дээш дүнтэй биет бэлгийн картыг онлайнаар захиалж хүргэлтээр авч болох ба 200,000 доош үнэтэй бэлгийн картыг дэлгүүр дээрээс ирж авах боломжтой. Бэлгийн картыг хувааж ашиглах боломжгүй тул бүтэн дүнгээр нь ашиглах хэрэгтэй. Мөн и-баримт нь зөвхөн биет картыг ашиглаж буй хүнд олгогдоно.

Цахим бэлгийн карт:  Сонгосон бүтээгдэхүүнээ сагслаад хаяг, төлбөрийн нөхцөлийн дор байрлах бэлгийн карт оруулах хэсэгт цахим бэлгийн картын кодоо оруулж идэвхжүүлнэ.

Тийм. Манайх хотын 4 салбар Дархан, Эрдэнэт гээд нийт 6н салбартаа арьс оношилгооны үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Солонгосын хамгийн сүүлийн үеийн FOCUSKIN арьс оношилгооны төхөөрөмжийг ашиглан таны арьсанд 12 төрлийн үзүүлэлттэй дэлгэрэнгүй оношилгоог хийж өгөх болно.

Үзлэгийн төлбөр: 30,000₮   Хугацаа: 25минут

Бид танд хувийн арьс арчилгааны тэмдэглэл хөтлөх “Skincare Diary” болон арьс оношилгооны үнийн дүнтэй дүйцэх бүтээгдэхүүнүүдээс багтсан бэлгийг өгнө.

Та дэлгэрэнгүй мэдээллийг манай сошиал хуудсууд болон 77552323 дугаараас лавлаарай

Онлайнааар цаг захиалах линк: https://cloudnine.xolbooc.com/booking/index

Монгол шуудан ажлын 5 өдөр ажилладаг ба хүргэгдэх аймгаас хамаарч ажлын 2-6 хоногт хүргэгдэнэ. Шууданд илгээсний дараа бид код өгөх ба та кодыг шуудангийн вэб сайтад оруулж өөрийн шуудангаа хаана явж байгааг харах боломжтой юм.