ROUND LAB

Ядарсан, стрессдсэн арьсыг хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээр амрааж, эмчлэн, арчлах зорилготойгоор байгуулагдаж өдийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Roundlab брэнд нь бүх насныхан төдийгүй хүйс харгалзахгүйгээр өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүдтэйгээрээ алдартай билээ.
Roundlab-ийн 5 line-тай танилцъя:

1025 DOKDO LINE

Олон жилийн турш Япон болон БНСУ-ын хооронд Дукду арлын маргаан үргэлжилсэн ба 1900 оны 10 сарын 25-нд Солонгосын эзэн хаан Гожонг Дукду арлыг Солонгос орны газар нутаг хэмээн тунхаглаж, энэ өдрийг “Дукду өдөр” хэмээн зарлажээ. Энэхүү Line-аар дамжуулж ард иргэддээ уг түүхэн явдлыг таниулж, мэдүүлэх зорилготой билээ.

Цэнгэг устайгаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальц, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг 1500 метрийн гүн дэх далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай (Patent No. 10-0992428) технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтааснаараа алдартай.

Dokdo Line нь ROUND LAB брэндийн хамгийн алдартай цуврал бөгөөд дотроо судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон 6 бүтээгдэхүүнтэй.

ROUNDLAB-DOKDO-min
ROUNDLAB_BIRCHJUICE-min

BIRCH JUICE LINE

Birch juice буюу хус модны шүүсийн молекулын хэмжээ нь жижиг учраас арьсанд илүү хурдан шингэх чадалтайгаас гадна витамин B5, ниацинамид, Витамин С зэрэг таны арьсанд нэн чухал найрлагыг агуулсан байдаг. Амин хүчил, энзим, уураг болон антиоксидантын агууламж нь арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, гадаад орчны бохирдлоос хамгаалах зэрэгт шаардлагатай ‘функцуудыг’ нэмэгдүүлж өгдөг байна. Эдгээр ашигтай бодисууд нь маш эмзэг, мэдрэг арьсанд ч хүртэл тохирох ид шидтэй.

MUGWORT LINE

Mugwort нь арьсны үрэвслийг намжаах, арьсыг тайвшруулах, антиоксидантаар баялаг учраас арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх, хамгийн гол нь арьсыг гүнээс нь чийгшүүлж эрүүлжүүлдэг. Эмзэгшсэн, батга гарамтгай эсвэл хүйтний улиралд даарч улайсан арьсанд мугворт эмийн ургамал нэн тохиромжтой байдаг.

ROUNDLAB_MUGWORT-min
Pine-Cica-Line-550x550-min

PINE CICA LINE

Нарс модны ханд нь арьсанд ч мөн адил олон эерэг нөлөөтэй байдгаас жишээлбэл хуурайшсан арьсыг чийгшүүлэх, бактер, үрэвсэл дарах, арьсны бүтэц болон уян хатан байдлыг нэмэх, эмзэгшилт бууруулах, болон гадаад орчноос үүдэлтэй гэмтлийг багасгах чадамжтай байдаг.

Мөн түүнчлэн MMP гэж нэрлэдэг арьсны чухал уургуудыг задлагч энзимийг багасгахын зэрэгцээ проколлаген 1-ийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Ингэснээр арьсны бүтэц хадгалахад зайлшгүй шаардлагат уургуудын тоо нэмэгдэж, арьс чанга, уян хатан болдог.

SOYBEAN PANTHENOL LINE

Cолонгосын өндөрлөгт орших Жеонгсон (Jeongseon) мужид ургадаг “Rhynchosia Volubilis” буюу жижиг хар шош нь уураг, витамин В зэргээр баялаг тул арьсыг гүн чийгшүүлэхээс гадна чангалж, тэжээлээр хангана.

Пантенол нь ус, чийгийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг гүйцэтгэдэг орц бөгөөд арьсанд түрхмэгц витамин В5 болж хувиран арьсны хамгаалах ханыг бэхжүүлж өгдөг.
Энэхүү цуврал нь таны арьсны хамгаалах хэнийг бэхжүүлж эрүүл, чийглэг арьсыг бий болгоход тусална.

4_7b9511cd-d1e1-4e1e-a404-f0c9ed668750_720x 1