Ерөнхий заалт:
- Компанийн нэр, лого болон компанийн зүгээс бэлтгэсэн мэдээлэл, загварыг хуулбарлах болон зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
НЭГ. Хэрэглэгчийн эрх, үүрэг:
- Хэрэглэгч сонголтоо чөлөөтэй хийх эрхтэй.
- Хэрэглэгч зөвлөгөө авах эрхтэй.
- Хэрэглэгч үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ хэлэх эрхтэй.
- Хэрэглэгч өөрийн мэдээлэл (хүргэлтийн хаяг, утасны дугаар)-ээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу мэдээллээс үүдсэн аливаа асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч компани болон бүтээгдэхүүний талаар худал, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй.
ХОЁР. Компанийн эрх, үүрэг:
- Компани албан ёсны эх үүсвэрээс баталгаатай гоо сайхны бүтээгдэхүүнийг хүргэх үүрэгтэй.
- Компани бүтээгдэхүүний тайлбар мэдээллийг үнэн, зөв хүргэх үүрэгтэй.
- Компани хэрэглэгчийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.
- Компани хэрэглэгчийн санал, гомдлыг түргэн хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй.
- Компанийн зүгээс шалтгаалаагүй асуудалд хариуцлага хүлээхгүй байх эрхтэй.
ГУРАВ. Төлбөр:
- Төлбөр 100% төлөгдсөнөөр захиалга баталгаажна.
- Төлбөр захиалга өгсний дараагийн өдрийн өглөө 9:00-с өмнө төлөгдсөн байх хэрэгтэй.
- Төлбөр төлөх явцад банкны болон сүлжээний гэмтлээс болж төлбөр шилжигдээгүй асуудалд компани хариуцлага хүлээхгүй.
ДӨРӨВ. Хүргэлт:
- Хүргэлтийг худалдан авалт хийгдсэний дараагийн өдөр бүртгүүлсэн хаягт хүргэнэ.
- Хэрэглэгч утсаа авахгүй тохиолдолд, мөн хаяг буруу байх, эсвэл хаяг дээрээ байхгүй тохиолдолд хүргэлтийн мөнгө дахин төлөөд дараа өдөр хүргүүлэх боломжтой, эсвэл дэлгүүр дээр ирж бараагаа авах боломжтой.
- Хэрэглэгчийн хүсэлтээр бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө.
- 70,000₮- с дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй (А бүс).
- 70,000₮- с доош худалдан авалтад хүргэлтийн үнэ 3,000₮~ 5,000₮ (А ~С бүс).
- Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цагт хүргэнэ.
- Хямдрал урамшуулалтай болон баярын үед ачаалал ихэсвэл хүргэлтийг гурван хоногт багтаан хүргэнэ.
ТАВ. Цуцлах:
- CloudNine.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүнийг хүргэлт гарахаас өмнө цуцлах тохиолдолд Онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдож цуцална.
- Бүтээгдэхүүнийг хүргэлтийн багт шилжүүлсэн тохиолдолд худалдан авалтыг цуцлах боломжгүй.
ЗУРГАА. Буцаах:
- Худалдан авсан бүтээгдэхүүн задраагүй (баглаа боодол нь муухай болоогүй) тохиолдолд худалдан авсан өдрөөс хойш 2 хоногийн хугацаанд буцаах боломжтой (буцаалтад гарах нэмэлт хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна эсвэл дэлгүүр дээр ирж, буцаалт хийх боломжтой).
ДОЛОО. Хямдрал урамшуулал:
- Хямдралтай үед урамшууллын код үйлчлэхгүй.
- 10%-аас дээш хямдралтай үед үнийн дүнгээс үл хамааран хүргэлтийн үнэ нэмэгдэнэ.