Nature’s Friend брэндийн үүссэн түүх
Байгалийн гаралтай арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргасан 23 жилийн арвин туршлагатай брэндийг та бүхэндээ танилцуулах гэж байгаадаа баяртай байна. “All Natural” брэнд нь Nature’s Friend компанийн бүрэлдэхүүн бөгөөд хэрэглэгчиддээ 100% байгалийн гаралтай цэвэр орц найрлагыг өөртөө агуулсан, уламжлалт арга барилаа хамгийн сүүлийн үеийн техник технологитой хослуулан илүү дэвшилттэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна.
All Natural брэнд нь зөвхөн байгалийн гаралтай орц найрлагыг өөртөө агуулж, арьсны торгомсог болон эмзэг байдалд төгс зохицох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн тус брэнд нь бүх төрлийн химийн орц найрлагыг халж, оронд нь хэрэглэгчиддээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Ингэхдээ дараах 7 төрлийн химийн найрлагуудыг бүтээгдэхүүнүүддээ огт оруулаагүй болно:
- Парабен (химийн синтетик хадгалагч бодис)
- Етанол (Ethanol)
- Минерал тос буюу шатахууны тос (petroleum oil)
- Синтетик идэвхитэй бодис (synthetic surfactants)
- Силикон (Silicone)
- Химийн агууламжтай үнэртүүлэгч бодис (synthetic fragrance)
- Химийн пигментууд (chemical pigments).
Мөн үүнээс гадна тус брэнд нь амьтан дээр туршилт хийдэггүй. Солонгосын “Амьтны эрхийг Хамгаалах” нийгэмлэгээс тус брэндийг “Жиши Компани” хэмээн өргөмжилсөн нь үүнийг улам сайшаалтайгаар бататгаж өгч байна.
Байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүн нь арьсыг тань эрүүлжүүлж улам бэхжүүлэх үйлчилгээг үзүүлэх болно. | All Natural брэнд нь сүүлийг үеийн дэвшилтэт технологийг ашиглан цаг үргэлж бүтээгдэхүүнээ сайжруулсаар байдаг. | All Natural брэнд нь амьтны эрхийг хамгаалахыг дэмждэг учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа амьтан дээр туршилт хийдэггүй. |
All Natural брэндийн цаг үеийн хэлхээс:
2009- Nature’s Friend хэмээх нэртэйгээр Солонгосын нийслэл Сөүлд гараагаа эхлүүлж байсан.
2010- Органик уруулын будгаа үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн.
2011- “Seoul International Cosmetics And Beauty Industry Exposition” үзэсгэлэнд амжилттай оролцсон.
2012- Ялам модны жимсгэнэ (mulberry) ашиглан арьсыг цайруулар үйлчилгээтэй найрлага гаргаж авсан.
2013-2014 онуудад салбар дэлгүүрүүдээ нээж, улам тэлэх бодлогуудаа амжилттай хэрэгжүүлсэн.
2015- Олон улсад танигдахын хэрээр, бүтээгдэхүүний орц найрлагуудаа сайжруулан хэд хэдэн орцыг пантенталсан.
All Natural брэнд нь 23 жилийн арвин туршлагатай бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ ихээхэн ач холбогдол өгдөг. Үүний жишээнүүдээс тодруулбал:
“Blooming Lifting Line” хэмээх арьсыг залуужуулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд орсон багц нь усны агууламж маш өндөр байдаг. Ихэнх гоо сайхны брэндүүд цэвэршүүлсэн усыг гол найрлагандаа ашигладаг бол All Natural брэнд нь “Centaurea Cyanus Flower Water” хэмээх цэцэгний хандыг цэвэршүүлсэн усны оронд ашигладаг. Энэ нь арьсанд ямар нэг харшлах нөлөөгүй болох нь туршилтаар баталгаажсан.
Centaurea Cyanus хэмээх цэцгйиг “Эзэн хааны цэцэг” ч хэмээн нэрийддэг. Учир нь энэхүү цэцгийг 18-р зууны Английн хаан Уилльям III эзэн хаан тансаг титэм болгон зүүдэг байсан бөгөөд дайн тулаанд ч энэ цэцэгтэй хам тулалддаг байсны улмаас ийм нэрээр ч танигддаг болсон байна.
Centaurea Cyanus Flower нь Centaurea цэцгийн бүлэгт хамаарагддаг. Centaur нь эртний Грекийн домогт хагас хүн, хагас морь биетэй адгуусыг нэрлэдэг байсан бөгөөд түүнийг хортой сумаар харваж хордуулахад, түүний амиа алдсан газар нь Centaurea Cyanus хэмээх цэцэг дэлбээлсэн гэж гардаг байна.
Энэхүү цэцэг нь дэлбээлэхдээ яг л эрдэнэ шиш шиг харагддаг. Тэр ч утгаараа мөн “corn flower” ч хэмээн нэрийддэг. Европт өргөн дэлгэр ургадаг бөгөөд гүйцэд дэлбээлэх үедээ тод цэнхэр өнгөтэй болдог. Арьс арчилгаанд Centaurea Cyanus цэцэг нь чийгшил өгөх, арьсыг тэжээлээр хангах, үрэвсэл намдаах үйлчилгээг үзүүлдэг. Арьс арчилгааны түгээмэл бүтээгдэхүүнд ордог орц найрлагуудыг бодвол илүү үнэтэй байдаг учраас ихэвлэн зовхины тос, нарны тос, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд түлхүү хэрэглэгддэг.
Үүнээс гадна All Natural брэнд нь дараах ‘улаан’ жимсний комплексоос шигшин бүтээгдэхүүнүүдийн орц найрлагуудад оруулсан байдаг. Үүнд:
- Cornus Officinalis Fruit Extract: уян хатан чанарыг нэмэгдүүлдэг.
- Ficus Carica Fruit Extract: Шим тэжээллэг, сэргээх шинж чанартай.
- Raspberry Fruit Extract: Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлдэг.
- Punica Granatum Fruit Extract: Арьсны байгалийн уян хатан чадварыг нэмэгдүүлдэг.
- Rosa Canina Fruit Extract: Арьсыг шаардлагатай шим тэжээлэр хангах, сэргээх үйлчилгээтэй.
Байгалийн гаралтай цэцэгс болон жимсний хандаар ч зогсохгүй All Natural брэнд нь: пантеталсан (Patent number: 10-0966835) тусгай 10 эмийн ургамлуудаа ч бүтээгдэхүүндээ оруулж өгсөн байдаг.
Гоо сайхан болон арьс арчилгааны салбарт хэдэн арван жилийн нүүрийг үзэж байгаа туршлагтай брэндийн бүтээгдэхүүнийг та бүхэндээ ийнхүү хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд таалагдана гэж итгэж байна.