BE PLAIN брэнд - bracelet 1    Stress-free, Gender neutral, Clean Cosmetics

Таны санаа зовнил, тавгүй байдал болон стрессийн оронд амар тайван, тав тух болон халуун дулаан байдлыг бий болгох BEPLAIN брэндийг танилцуулж байна.

Beplain брэндийн танилцуулга:

Beplain брэнд нь 2018 оны 5 сард байгуулагдсан Солонгосын K-beauty брэнд юм.

Философи: Хүйс хамаарахгүйгээр бүх насныхан хэрэглэж болох арьсыг тайвшруулж, амраах цэвэр орц найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Уриа: Санаа бүү зов, Beplain! (Plain гэсэн Англи үг нь энгийн байх”, “хээгүй байх гэсэн утгатай)

Beplain брэнд таны торгон мөчүүдийг хамтдаа бүтээлцэнэ.

БИД бусдад “үнэ цэнэтэй” мөчийг өгөхийг хичээж ажилладаг.

БИД үргэлж шинийг эрэлхийлж, олон сорилтыг урдаа тавьж брэнд, контент болон харилцаагаараа дамжуулан бусдад илүү үнэ цэнийг бүтээхийг эрмэлздэг.

Зорилго: Стратегийн төлөвлөгөөт маркетингаараа дамжуулан дэлхий дахин дахь олон хэрэглэгчиддээ өөрсдийн үнэт зүйлээ хуваалцах.

Алсын хараа: Дэлхий өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ үнэ цэнэтэй туршлагыг бий болгох.

Бүтээгдэхүүний савлагаа:

#comfort #subtle #clean- хэрэглэгчиддээ зөөлөн, нүдэнд дулаахан өнгийг бүтээж сэтгэл зүйд нь тайвшрал өгөхийг хичээдэг.

#STRESS-FREE 

Таны сэтгэл санаа амар тайван байх үед л таны арьс жинхэнэ утгаараа эрүүл байж чадна гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас бид бүтээгдэхүүнийхээ түүхий эд, үйлдвэрлэл, дезайн гэх мэт брэндийнхээ бүхий л үйл ажиллагаандаа хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйд аль болох эерэгээр нөлөөлөхийг хичээдэг билээ.

  • Үнэртүүлэгч химийн бодис агуулаагүй: Үнэртүүлэгч бодис нь таны бие болон сэтгэлийг ядраадаг байна. Beplain брэндийн бүх бүтээгдэхүүнд үнэртүүлэгч бодис агуулагдаагүй.
  • Стрессгүй сав савалгаа: Та бидний бүтээгдэхүүнийг хэрэглээд огтхон ч гэмших хэрэггүй шүү. Учир нь бид цаг үргэлж байгальд ээлтэй (eco-friendly) сав савалгааг хийж, тогтмол судалгаа тандалтын ажиллагааг явуулдаг.
  • Найрлагын нарийн чанд шалгууртай: Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг сонгохдоо маш нарийн шалгуураар сонгодог. Бид арьсанд ач холбогдолтой, байгальд хор хөнөөлгүй найрлагуудыг сонгодог. Жишээ нь: Бид “chamomile” цэцгийг түүний байгалиасаа тайвшруулах зөөллөх чанарыг ашигладаг бол “mung beans” ногоог түүний хоргүйжүүлэх шинж чанартайгаар нь сонгож авдаг.

#GENDER-NEUTRAL

Зөөлөн орц найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн аль нэг хүйсэд хамаарах шаардлагагүй. Бид хэрэглэгчиддээ хүйсээс үл хамааран, арьсанд нь хамгийн боломжтой тав тухыг өгөхийг хичээдэг билээ.

#CLEAN BEAUTY

Beplain брэнд нь ан амьтан, ургамал, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тэдэнд харшлах зүйлийг хийдэггүй билээ. Бид бүтээгдэхүүний орц найрлагадаа онцгой ач холбогдол өгч, таны бие болон байгаль дэлхийд аль алинд нь хор хөнөөлгүй ээлтэй бүтээгдэхүүн гаргахыг хичэээдэг.

Бид бүтээгдэхүүнүүддээ өөрсдийн “stress-free therapy” буюу стрессгүй эмчилгээг байгууллагынхаа философид шингээж өгсөн.

BE PLAIN брэнд - products

Beplain брэнд нь маш олон тооны хэрэглэгчдийн мэдээллийн бааз дээр суурилж, үүний үндсэр дээр бүтээгдэхүүний төрлөө хэрхэн ангилах, ямар ямар нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах зэргээ сонгож, шийдвэрлэдэг. Солонгос улсдаа хамгийн олон хэрэглэгчтэй (7сая таталттай) гоо сайхны сэтгэгдлээ хуваалцдаг аппликейшн болох HWAHAE-с бид мэдээллээ цуглуулж авдаг.

  • Бүтээгдэхүүний ангиллыг сонгох: Бид HWAHAE аппликейшнээс худалдан авалт болон бараа эргэлтийн мэдэллийг харж өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг ангилал бүрт хамгийн шилдэг үзүүлэлт үзүүлэх байдлаар бүтээдэг.
  • Бүтээгдэхүүн судалгаа хөгжүүлэлт болон санал хүсэлт: HWAHAE дээрх түлхүүр үгсийг сонгож авнаà бүтээгдэхүүн турших, үйлдвэрлэхà Hwahae-н үнэлгээний багаас санал хүсэлт авнаà маркетинг идэвхжүүлэлт хийж хэрэглэгчдийн санал хүсэлт дээр үндэслэн шуурхай өөрчлөлт хийж бүтээгдэхүүнээ эцэслэн бэлтгэдэг.

Шинэ Beplain бүтээгдэхүүн гаргахад явагддаг жишиг дараалал:

Цэвэрлэгч Арьс/Тонер Ампул Маск Гель/Тос
Хасалтууд Микро хуванцар Будаг оруулагч
Орц найрлага pH-тэнцвэрт pH-тэнцвэрт, усны найрлагын зохицол Цэвэршүүлсэн усаар орлуулсан Молекулын жин бага гиалуроны хүчил
Түлхүүр үгс #зөөлөн

#гүн цэвэрлэгээ

#асуудлаас ангид

#7 давхар тонер арга

#тосны агууламжгүй

#асуудлаас ангид

#тайвшруулах

# тосны агууламжгүй

#арьс тойглох

#баялаг

#хөнгөн

#асуудлаас ангид

Хэрэглэчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн (Hwahae платформ дээр)

Солонгосын Hwahae дээрх шилдэг борлуулалтын үзүүлэлттэй брэнд

  • Hwahae Beauty Award-н шилдэг шинэ тонер: Chamomile pH Balanced Toner 
  • Hwahae “Essence/Ampoule/Serum” ангилалд 12+ долоо хоногийн хугацаанд No.1 шалгарч байгаа.: Cicaful Ampoule
  • Hwahae Beauty Award-н шилдэг шинэ цэвэрлэгч бүтээгдэхүүн: Greenful pH-Balanced Cleansing Foam
  • Үр дүнтэй, зөөлөн гуужуулах ампул: BHA Peeling Ampoule

Olive Young дээр үзүүлсэн амжилтуудаас:

Солонгосын хамгийн шилдэг эрүүл мэнд, гоо сайхны дэлгүүр болон Olive Young-д эрэлттэй брэнд болон танигдаж эхлээд байгаа билээ.

  • 2019.10 Нээлтээ хийснээс хойш 1 жилийн дотор Olive Young сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн.
  • 2020.02 Цэвэрлэгч хөөс/гель ангилалд Greenful Cleansing Foam 1-р байранд шалгарсан & Ессенс/серумын ангилалд Cicaful Ampoule L 1-р байранд шалгарсан.
  • 2020.03 Olive Young-д зориулж тусгай сет бэлтгэн гаргасан.
  • 2020.08 Olive Young зохион байгуулсан Clean Beauty Powerpack Promotion-д оролцож, дэлхий даяар 1,200 гаруй салбар дэлгүүрүүдээр худалдаалагдсан. Powepack Promotion бүтээгдэхүүнүүд дундаас 1-т шалгарсан.

Дэлхийн худалдааны талбар

BE PLAIN брэнд - t bnr shopbyconcerns

  • 2020 онд улирал бүр 50%+ дээш өсөлтийг үзүүлсэн.
  • Одоогоор Amazon, Shopee, Watsons VN, Qoo10, Lazada гэх мэт томоохон платформууд дээр өргөжиж, стратегийн хөгжүүлэлт хийж байгаа.

Эхэндээ зөвхөн Солонгос улсдаа танигдсан брэнд нь дэлхий дахинд нэр хүндээ олж байна.

АНУ болон Канад- Amazon

  • Нүүрний сальфеткан маскны нийт дундаж үнэлгээ 4.6/4.9
  • 09 сард Серумын ангилалд Cicaful Ampoule 6-р байранд шалгарсан.
  • 09 сард Greenful Cleansing Foam 14-р байранд орсон.

Ази- Shopee

  • Дундаж худалдан авалтын үнэлгээ 4.9/5
  • 2К+ дэлгүүрийн дагагчдын тоо
  • Хурдан өсч буй үзүүлэлтээрээ “Brand Acceleration” Team-д багтсан.

Вьетнам- Watsons

  • 12-р сард нэгдсэн.
  • Watson дэлгүүрүүдийн онлайн болон оффлайн худалдаа.

Япон- Qoo10&Rakuten

  • 12-р сард Гоо сайхны ангилалд Beplain брэндийн ампул нь 14-р байранд шалгарсан.
  • Rakuten-д 2021.01-р сард Гоо сайхны ангилалд Beplain Lucky Box 1-р байранд шалгарсан.

Be on Cloud Nine & Be Plain!