REASON A BEAUTY

Бүтээгдэхүүнээ нэг орц найрлага дээрээ төвлөрөн гаргадаг Reason a beauty брэнд нь маркетинг, зар сурталчилгааг чухалчлахаас илүү бүтээгдэхүүний үр дүн, орц найрлагыг илүүд үздэг. Байгуулагдсан цагаасаа хойш арьсанд нэн шаардлагатай орц найрлагыг өндөр хувиар агуулсан өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн.

REASON A BEAUTY

Reason a beauty брэнд нь 2018 онд байгуулагдсан бөгөөд мэргэжилтнүүдийн зөвлөгөө, судалгаанд үндэслэн арьсанд нэн шаардлагатай орц найрлагыг өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүнийг хямд боломжийн үнээр, өндөр үр дүнг хэрэглэгчдэд мэдрүүлэн тэдгээрийн магтаал сайшаалыг хүртэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Reason a beauty брэндийн зорилго:

Арьсанд нэн шаардлагатай орц найрлагад тулгуурлан үр дүн өндөртэй бүтээгдэхүүн гарган авч хямд боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэн ажиллах.

1. Баталгаажсан орц найрлага
Reason Beauty нь баталгаагүй орц, үл мэдэгдэх байгалийн хандыг ашигладаггүй. Зөвхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ‘EWG Green Grade’-р баталгаажсан орц найрлагыг ашигладаг.

2. Шинжлэх ухааны судалгаанд үндэслэн хамгийн оновчтой аргаар бүтээгдэхүүнээ хийх
Бүх бүтээгдэхүүнээ мэргэжилтнүүдийн дүгнэлт, судалгаа зэрэгт үндэслэн нэн тохиромжтой хувь болон тохирох pH зэрэгт нийцүүлэн хийдэг.

3. Боломжийн үнэ
Маркетинг, түгээлтийн зардлыг бууруулж байж болох хамгийн аюулгүй бөгөөд боломжийн үнэ бүхий чанартай сав баглаа боодлыг ашигладаг.

REASON A BEAUTY

Ургамлын гаралтай орцыг ашиглах
Арьсыг эмзэгшүүлж цочроохгүй ургамлын гаралтай орцыг ашиглахыг зорьдог.
Байгал орчноо хамгаалах
Дахин боловсруулах боломжтой, байгальд ээлтэй сав баглаа боодлыг ашигладаг.
Reason a beauty брэнд нь бусад гоо сайхны брэндүүдийн гоё сайхан үг, зар сурталчилгаанд хууртахгүй байхыг анхааруулж хэрэглэгчдэдээ дараах зөвлөгөөг өгсөн байдаг.